Ертөнц
Цахилгаан автомашины борлуулалт өнгөрсөн сард 20%-иар өслөө
Зах зээлийн судалгааны Rho Motion фирмийн мэдээлснээр өнгөрсөн сард цахилгаан машин болон гибрид автомашины борлуулалт дэлхийд 20%-иар өссөн байна.
Борлуулалтын өсөлтөд голдуу Хойд Америк болон Хятадын эрэлт нөлөөлсөн бөгөөд энэ нь Европ дахь борлуулалтыг нэмэгдүүлсэн гэж Ройтерс мэдээлэв.
Нигер улс түүхэнд анх удаа түүхий нефт экспортолно
Нигер улс анх удаа түүхий нефт экспортлохыг зорьж байна гэж тус улсын цэргийн удирдагч Абдурахамане Тиани телевизээр оны эхэнд мэдэгдэж байв.
“Түүхий нефтийн экспорт оны эхний саруудад Бенин улсын Котону боомтоос эхэлнэ” гэж Тиани хэлснийг Ройтерс агентлаг иш татжээ.
Чили улс зэсийн үйлдвэрлэлээ нэг сая тонноор нэмэгдүүлэхээр төлөвлөж байна
Эрчим хүчний шилжилт нь зэсийн эрэлтийг нэмэгдүүлж буй тул Чили улс зэсийн үйлдвэрлэлийг ойрын жилүүдэд эрчимжүүлэхээр төлөвлөж байна.
Чилийн Ерөнхийлөгч Габриэль Боричийн Засгийн газар 2026 он гэхэд олборлолтоо 1.04 сая тонноор нэмэгдүүлэх зорилт тавьсан гэж Сангийн сайд Марио Марселийн лхагва гарагт мэдэгдсэн байна.
Энэтхэгийн эрчим хүчний 44%-ийг чулуужсан бус түлшээр үйлдвэрлэдэг
Энэтхэгийн эрчим хүчний эх үүсвэрийн 44 орчим хувийг чулуужсан бус түлш эзэлж байна гэж Энэтхэгийн Эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний сайд Р. К. Сингх мягмар гарагт парламентад мэдээлэл хийх үеэр дурджээ.
Энэтхэг улс нь дэлхийн гурав дахь том хүлэмжийн хий ялгаруулагч бөгөөд 2030 он гэхэд эрчим хүчний салбарт чулуужсан бус түлшний эх үүсвэрийн эзлэх хувийг 50%-д хүргэхээр зорьж байна. Үүнд нар, салхи, цөмийн болон усан цахилгаан станц, био эрчим хүч орно.
Швед улс цөмийн эрчим хүчийг хоёр дахин нэмэгдүүлнэ
Шведийн парламент эрчим хүчний аюулгүй байдлаа хангах, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор анх батлагдсан цөмийн 10 реактороос гадна нэмэлт цөмийн реактор барих эрчим хүчний шинэ хуулийн төслийг баталлаа гэж Ройтерс агентлаг мэдээллээ.
Венесуэлийн нефтийн олборлолт 850 мянган баррель болж нэмэгдэв
Венесуэлийн түүхий нефтийн олборлолтын хэмжээ өдөрт 850 мянган баррельд хүрч, тус улсын дэлхийн зах зээлд эзлэх хувь нь сэргэж эхэллээ хэмээн Газрын тосны яамны албаны хүмүүс мэдэгдсэнийг Ройтерс агентлаг мэдээлжээ. 10 дугаар сарын олборлолт өдөрт 786 мянган баррель байсан юм.
Хятадын компани Ботсвана улсад зэсийн уурхай худалдаж авна
Хятадын уул уурхайн MMG Ltd компани Ботсвана дахь “Khoemacau” зэсийн уурхайн толгой компани болох Канадад төвтэй “Cuprous Capital”-ыг худалдаж авахаар тохиролцсоны дараа MMG компанийн хувьцааны ханш нь өсөж, компанийн үнэлгээ 1.88 тэрбум долларт хүрлээ.
ОХУ бензины экспортын хоригоо цуцаллаа
Орос “ОПЕК+” орнуудтай тохиролцсоны дагуу 12-р сарын эцэс хүртэл сайн дурын үндсэн дээр газрын тосны нийлүүлэлтээ багасгах хэвээр гэдгээ дахин мэдэгдлээ.
ОХУ түүхий нефтийн экспортын татварыг бууруулна
Urals маркийн нефтийн үнэ буурч, ОХУ түүхий нефтийн экспортын татвараа 12 дугаар сард 5.7%-иар бууруулахаар төлөвлөж байна гэж Оросын Сангийн яамны эх сурвалжийг иш татан 11 дүгээр сарын 15-нд Bloomberg мэдээлжээ.