Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага
Ж.ТҮМЭН-АЮУШ: “ХАСУ МЕГАВАТТ“ КОМПАНИ МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ 20 ГАРУЙ ЖИЛ ТАСРАЛТГҮЙ АЖИЛЛАЖ, ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛСЭЭР БАЙНА Эрчим хүчний салбараас анх 2000 онд үйл ажиллагаа эхэлж, уул уурхай, барилга угсралт, мэргэжилтэй ажилчин гагнуурчин бэлтгэх сургалт болон гадаад, дотоод худалдааны чиглэлээр өргөжин тэлсэн "Хасу Мегаватт" ХХК-ийн Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер Ж.Түмэн-Аюуштай ярилцлаа. Үндэсний компани өргөжин тэлэхэд гадаадын хөрөнгө оруулагч Оюу толгой компанийн нөлөө үлэмж их байсныг тэрбээр яриандаа онцолсон юм.
Х.Санчигдорж: Нийт нутаг дэвсгэрийн 12.9%-д агаарын геофизикийн судалгаа хийж байна Геологийн сэдэвчилсэн судалгаа болон нарийвчилсан эрлийн судалгааны ажлыг эрчимжүүлж орд болохуйц хэтийн төлөвтэй газруудыг нээн илрүүлснээр Монгол орны эрдэс баялгийн нөөцийг шинээр тогтоон, тус салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах бүрэн боломжтой хэмээн төр, засгийн зүгээс үзэж байна. Геологийн салбарт баримталж буй төрийн бодлого, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр тэр дундаа агаарын цахилгаан-соронзон судалгааны явцын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Геологийн бодлогын газрын дарга Х.Санчигдоржоос тодрууллаа.
С.Одонтуяа: Усны барилга байгууламжийн ажлаас хэд дахин илүү хугацаанд тооцоо судалгаа хийх шаардлагатай байдаг Байгаль орчны үнэлгээ хийх ажил ямар шатандаа яваа болон Эгийн голын усан цахилгаан станц барихад ямар асуудал, бэрхшээл байгаа талаар мөн уул уурхайн ус ашиглалтын зарим асуудлаар УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяатай ярилцлаа.
Б.МӨНХТӨР: ГЕОЛОГИЙН САЛБАР НЭГДСЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ОРОХ ЁСТОЙ Үндэсний Геологийн албаны дарга Б.Мөнхтөртэй ярилцлаа.
Г.БАТТӨГС: ТЭСЭЛГЭЭ ХИЙХ НЬ ЭР ХҮНИЙ ТЭСВЭР ТЭВЧЭЭР, ХУРД ХҮЧ, УХААН ШААРДСАН АЖИЛ "МЕРА" ХХК нь 2001 онд үүсэн байгуулагдсан. Уул уурхай өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээ, тэсрэх материалын үйлдвэрлэл, тэсэлгээнд ашигладаг бүх төрлийн тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэн харилцаачдад хүргэдэг 100% үндэсний хөрөнгө оруулалттай инженерчлэлийн компани юм.
С.ОЮУНБАТ: БИД ӨӨРИЙН НУТАГ ДЭВСГЭРТ БАЙГАА АШИГТ МАЛТМАЛЫГ БҮРЭН СУДАЛЖ, ҮР ӨГӨӨЖИЙГ НЬ ХҮРТЭХ Л ХЭРЭГТЭЙ Манай улсын ашигт малтмалын салбарт газрын ховор элемент бол шинэ сэдэв гэхэд болно. Харин Монгол Улсын Зөвлөх-геологич, доктор (PhD) С.Оюунбатын хувьд энэ нь танил элемент. Түүний байгуулсан гео-мэдээлэл, эрэл хайгуулын чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг "Гео-Инфо" компани нь 2008 оноос эхлэн энэ чиглэлээр ажиллаж, Увс аймгийн нутагт газрын ховор элементийн "Улаан Дэл" хүдэржилтийг олж тогтоон, улмаар уг хүдэржилтийн нөөцийг 2018 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн Монгол Улсын ашигт малтмалын баялгийн санд газрын ховор элементийн (ГХЭ) орд болгон бүртгүүлжээ. Дэлхийн өндөр технологи хөгжсөн улс орнуудын хувьд газрын ховор элемент нь анхаарал татаж буй. Харин Монгол орны хувьд ГХЭ-ийн судалгаа хэр зэрэг хийгдэж байгаа талаар бид ярилцсан юм.
Х.Төмөрбаатар:  Байгальд ээлтэй шохойн үйлдвэр Говь-Алтай аймагт ажиллаж эхэлнэ “Макс” группийн хөрөнгө оруулалттай “Цэн газар” ХХК  Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт шохойн үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлж байна. Хоногт 400 тонн, жилд 120 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадал бүхий байгаль орчинд ээлтэй барилгын материалын үйлдвэр үүд хаалгаа нээх хугацаа ойртсоор буй энэ үед “Цэн газар” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Төмөрбаатартай уг төслийн талаар ярилцсан юм. 
Уул уурхайн зах зээлд өрсөлдөхүйц шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэдээ танилцуулахаар оролцож байгаадаа таатай байна Монголын уул уурхайн салбарын хамгийн шилдэг компаниудыг нэгтгэдэг “Mongolia Mining 2024” олон улсын уул уурхайн үзэсгэлэн 13 дахь жилдээ зохион байгууллагдах гэж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн Мөнгөн Ивээн тэтгэгч байгууллагаар хамтран ажиллаж байгаа Эйч Эл Кэй Монголиа ХХК - ийн Захирал Б.Ганхуяг-тай ярилцлаа.
Инженер, мэргэжилтнүүдийг Германы ахисан түвшний хөтөлбөрөөр МГТИС -д бэлтгэж байна Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль /МГТИС/-ийн магистрын оюутан Ц.Сувд-Эрдэнэтэй ярилцлаа.
Л.Алтангэрэл: Төгсөгчид 100% ажлын байраар хангагддаг нь манай хамт олны бахархал Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн Сургалт, судалгаа хариуцсан дэд захирал, доктор, профессор Л.Алтангэрэлээс сургалт, судалгааны ажлын талаар тодруулсан юм. 
Н.АЛГАА: БАЙГУУЛЛАГЫН ДОТООД АРДЧИЛЛЫГ БИЙ БОЛГОХОД ГОЛЛОН АНХААРСАН Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирлаар 18 жил ажиллаж, Монголын эрдэс баялгийн салбарын түүхэн хөгжилд өөрийн амьдралын бүтэн аравныг зориулсан Намгарын Алгаатай ассоциацийн 30 жилийн ойн хүрээнд ярилцлаа
Г.ЁНДОН: ЗЭСИЙН БАЯЖМАЛ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР ИРЭЭДҮЙН НӨӨЦИЙГ СОРЧЛОХГҮЙ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ Юуны түрүүнд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах үйлдвэрүүдийн эхлэлийг тавьсан “Дөрвөн модны бүтэц” хэмээх суурь концепцийн талаар энд цухас дурдах хэрэгтэй. Дэд бүтцийг тодорхой хэмжээнд хөгжүүлсөн, хүн амын суурьшлын бүстэй ойр, хэд хэдэн байршилд хүнд үйлдвэр барих талаар 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган, УИХ ын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн чуулганаар хэлэлцэн баталж, бодлогын түвшинд шийдвэрүүд гарч байсан
С.Батцэнгэл: Бид дэлхийн технологийн хөгжлөөс хоцрох ёсгүй “Кей Ди” ХХК-ийн Технологи хариуцсан захирал С.Батцэнгэлтэй  уул уурхайн салбарт  нэвтэрч буй хиймэл оюун ухааны хөгжүүлэлт, программ  хангамжийн талаар ярилцлаа.  
С.Наранцогт:  Бид хүрэх газраа тодорхойлж “замын зураг”-аа гаргасан, түүнийгээ луужин болгон урагшилж байна “Эрдэнэс Монгол” нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөлтөд тусгагдсан Аж үйлдвэржилтийн цогцолбор байгуулах төсөл, Францын төрийн өмчит “Орано майнинг” компанитай үзэглэх Хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг стратегийн ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийн  талаар   “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогттой ярилцлаа.
Б.БИЛГҮҮН:  БАТАРЕЙ ХУРИМТЛУУРЫН ШИНЭ СТАНЦЫГ УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГНӨ Засгийн газраас эрчим хүчний шилжилт хийх цаг болсныг хүлээн зөвшөөрч, сэргээгдэх эрчим хүчний хэд хэдэн төсөл хэрэгжүүлж эхлээд байна.  Эхний  шатанд “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийг хэрэгжүүлсэн юм.  2022 оны 8 дугаар сард шав тавьсан энэ төслийн нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Эрчим хүчний сайд тэргүүтэй салбарын төлөөллүүд оролцож байсан бол  өнгөрсөн оны 12 дугаар сард Батарей хуримтлуулах станц  ашиглалтад орж, төвийн сүлжээнд эрчим хүч нийлүүлж эхэлсэн билээ. Төслийн хүрээнд ийнхүү амжилттай хэрэгжсэн Батарей хуримтлуурын станцын үр ашгийн талаар Төслийн инженер Б.Билгүүнээс тодрууллаа.  
Э.Пүрэвдорж: “Build Mongolia 2024” үзэсгэлэнгээс техник технологийн сүүлийн үеийн чиг хандлагыг мэдэх, суралцах, нутагшуулах боломжийг эрэлхийлнэ Барилга, хот байгуулалт, зам тээвэр, хүнд үйлдвэр, эрчим хүч, уул уурхай салбарын хамгийн шилдэг компаниудыг нэгтгэдэг “Build Mongolia 2024” олон улсын бүтээн байгуулалтын үзэсгэлэн 4 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Дэлхийн 6 дахь  Gold application engineer Трансвест Монголиа” ХХК Комацугийн уул уурхай, зам барилгын тоног төхөөөрөмж болон тус брэндийн баталгаат сэлбэг хэрэгсэл, эд ангиудыг үйлдвэрээс шууд ханган нийлүүлэх хүчин чадал бүхий Комацугийн Монгол дахь албан ёсны дистрибьютер.  2009 онд байгуулагдсан цагаасаа өдгөө 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа тус компанийн Засвар үйлчилгээний газрын дарга Д.Гал-Эрдэнэ Комацугийн “Алтан инженер” цомын эзэн болжээ. Дэлхийн аль ч улсад ажиллах боломжтой энэ цомыг одоогоор дэлхийн хэмжээнд 5 хүн эзэмшдэг бол Гал-Эрдэнэ 6 дахь инженер боллоо. 
Х.АМАРЖАРГАЛ: МОНГОЛЫН УУЛ УУРХАЙД “ЭРЭЛ ХАЙГУУЛЫН ЭРИН ҮЕ”-ИЙГ ЭХЛҮҮЛЭХ ЦАГ БОЛСОН Канадын Торонто хотод 2024 оны 3-р сарын 3-6-ны өдрүүдэд Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын “PDAC 2024” чуулга уулзалт болох гэж байна. Уулзалтад Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хувийн хэвшлийн компаниудын төлөөллүүдтэй хамтран Монгол Улсаа төлөөлөн оролцоно.
Ж.ГАНБАТ:  “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Д ОНЦГОЙ ДЭГЛЭМ  ТОГТООСОН ЭСЭХЭЭС ҮЛ ХАМААРАН ТОГТВОРТОЙ, ИЛ ТОД ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЭХ НЬ НЭН ЧУХАЛ    Уул уурхайн салбарын шилдэг хөрөнгө оруулагч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, сүүлийн жилүүдэд тус компанийн эргэн тойронд  өрнөж буй үйл явдал, тулгамдсан асуудлуудын талаар Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбаттай MMJ-ийн сэтгүүлч Б.Ариунаа ярилцлаа. 
Д.Даваабаяр:  Газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцөө тогтоох шаардлагатай АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяртай шатахууны нөөц болон нийлүүлэлтийн өнөөгийн байдлын талаар MMJ-ийн сэтгүүлч А.Халиун ярилцлаа. 
1 2 3 4