Ярилцлага
Мэрик Цала: Дэлхийн уул уурхайн конгрессын дараагийн хурлыг 2022 онд Монголд зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна
Дэлхийн Уул уурхайн конгресс (ДУУК)-ын Ерөнхийлөгч, профессор Мэрик Цала, Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Жэсик Скиба нар Монголын уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн урилгаар наймдугаар сард Монгол Улсад ажлын айлчлал хийж, уул уурхайн тэргүүлэх үйлдвэрүүд болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Ачит-Ихт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан юм. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Монгол нүүрс” ассоциаци зэрэг байгууллагын удирдлагуудтай ажил хэргийн яриа өрнүүлжээ.
Дэлхийн уул уурхайн конгрессын гишүүн, доктор Б.Бат-Очир “ДУУК-тай хамтран ажиллах нь Монгол Улсын уул уурхайн салбарын цаашдын хөгжилд ихээхэн чухал. НҮБ-д бүртгэлтэй, 1958 онд үүсэн байгуулагдсан тус байгууллага нь уул уурхайн салбарын технологийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог бизнесийн бус байгууллага” хэмээн уулзалтын үеэр тодотголоо.
Ж. Золжаргал: Эхлээд хил гаалийн асуудлаа шийдэн төмөр замаа барих хэрэгтэй
Нүүрсний салбар улсын экспортын орлого бүрдүүлэлтээр тэргүүлэх болсон, цаашид энэ эрчээ хадгалах боломж бүрэн бий гэдэгт Нүүрс Ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал итгэлтэй байна. Гэхдээ энэ бүхэн нь Хятадын зах зээлийн эрэлт, түүнд өрсөлдөх Монголын нүүрсний салбарын үйл ажиллагаанаас хамаарах билээ. Ингээд MMJ нүүрсний салбарын нөхцөл байдал, цаашдын ирээдүй, бодлого төлөвлөлт, тус холбооны төлөвлөж буй ажлуудын талаар Монгол Нүүрс ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа.
Т.Чимэгсанаа: Хөтөлбөр 5 жил хэрэгжиж дахин шинэчлэгдэнэ
Хөгжингүй орнуудын туршлагаас харахад эдийн засгийн суурь бүтцээ түрүүлж бүрдүүлдэг тэргүүн туршлага байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн суурь бүтцээ бүрдүүлээд дараагийн шатны бүтэц рүүгээ шилжсэн байх юм. Гэтэл Монгол Улс өнөөдөр уламжлалт аж үйлдвэрлэлийнхээ суурь бүтцийг ч хөгжүүлж чадаагүй байна шүү дээ. Тиймээс бид хийгдээгүй ажлуудаа гүйцээж, олон улсын чиг хандлагатай уялдуулан Нүүрс гүн боловсруулах химийн үйлдвэр, Металургийн цогцолбор, Машин механизмын үйлдвэрлэл, Газрын тос боловсруулах үйлдвэр, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах хэрэгтэй. Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, ажлын байрууд бий болгон хүнд аж үйлдвэрийн эдийн засагт оруулах өгөөжийг нэмэгдүүлэх учиртай. Энэ зорилгоор хөтөлбөрийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар баталлаа.
Дэвид Спрул: Хөрөнгө оруулагчид тодорхой, тогтвортой байдлыг юу юунаас илүү хүсч байна
Монгол, Канад улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын талаар Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Спрултэй MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа.
Канад, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Дугуй ширээний уулзалтын VIII хуралдаан зургадугаар сарын 4-нд Улаанбаатар хотноо боллоо. Энэ талаар ярилцлагаа эхлэе. Хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагааны талаар ямар чухал шийдвэрүүд гарсан бэ?
Бид энэ хурлыг хоёр жил тутамд зохион байгуулдаг. Хоёр орон нийтлэг зорилтуудыг тодорхойлохын тулд хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийг бүхэлд нь авч хэлэлцлээ. Хамтын ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх асуудлаар санал солилцсон юм. Уулзалт амжилттай болсон гэдгийг хэлэх нь зүйтэй.
Пратап Сингх: Монгол Улсын стратегийн түншлэлтэй гуравдагч хөрш болно гэдэгт итгэдэг
Энэтхэг, Монголын Улсын эдийн засаг, худалдаа болоод хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл, Энэтхэг улсын нүүрсний зах зээл, өнөөгийн хөгжил, төрийн бодлого хэрэгжилт, гадаад худалдааны асуудлаар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхтэй MMJ-ийн Э.Оджаргал ярилцлаа.
Юуны өмнө эрхэм Элчин сайд таныг Монгол Улсад ажиллах болсонд баяр хүргэе. Та өөрийн мэргэжил болоод дипломат албаны намтраа манай сэтгүүлийн уншигчдад танилцуулна уу?
Би 30 гаруй жил дипломат алба хашихдаа Вьетнам, Тайланд, Куба, Канад, АНУ, Их Британи зэрэг улсад ажиллаж албан үүргийнхээ дагуу дэлхийн 100 гаруй оронд зочилжээ.
RPM Global: Монголын өөдрөг төлөвт итгэлтэй байна
“RPMGlobal” компани нь уул уурхайн технологийн бүтээгдэхүүн болон зөвлөх үйлчилгээний чиглэлд 50 гаруй жилийн туршлагатай дэлхийн тэргүүлэх компани юм. Бид Австралийн хөрөнгийн биржид 2009 онд олон нийтэд хувьцаагаа гаргасан бөгөөд 13 улсад 23 салбартайгаар ажиллаж байна. Монгол, Казахстан, Хятад зэрэг нийт 125 гаруй оронд уул уурхайн салбарын төсөл дээр нь ажилласан байдаг. 400 гаруй техникийн шинжээч болон 2000 гаруй тэргүүлэх мэргэжилтнүүдээс бүрдсэн манай дэлхийг хамарсан баг хамт олон уул уурхайн голлох бүс нутагт ажилладаг. Тодруулбал дэлхийн өнцөг булан бүрт, уул уурхайн голлох бүсүүдэд хүрч ажилладгийн хувьд манай шинжээчид тухайн орны онцлог, соёл, нөхцөл байдлыг маш сайн ойлгож мэддэг.
Дэйв Воусэн: Ашигт малтмалын экспортоор Монгол, Австрали өрсөлддөг ч хамтран ажиллаж, голлох нийлүүлэгчид байх боломжтой
2019 оны нэгдүгээр сараас Монгол Улсад томилогдон ажиллах болсон Австрали улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэйв Воусэнтэй хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дундаа уул уурхай, боловсрол, хөрөнгө оруулалтын асуудлаар MMJ-ийн Э.Оджаргал ярилцсан юм.
Юуны өмнө, Та өөрийн мэргэжил болон дипломат ажлын замналын талаар MMJ-ийн уншигчдад танилцуулна уу?
Аав маань Австралид цагаачлан ирсэн хүн. Иймд би хүүхэд насандаа Австралийн өөр өөр хэл соёл, ёс заншилтай танилцаж өссөн юм. Миний бие олон улсын харилцааг сонирхсоор ирсэн. Их сургуульд санхүүгийн удирдлага, төрийн бодлогын чиглэлээр суралцсан хэдий ч ажил мэргэжлийн гараагаа анх эхлэхдээ боловсрол, нийгэм хамгааллын салбарт голдуу ажиллаж байлаа.
Ч.Отгочулуу: Эрдэнэс Тавантолгойн IPO дээр төрийн өндөрлөгүүдийн нэгдмэл байр суурь дутагдалтай
Дэлхийн уул уурхайн салбарын анхаарлын төвд буй Монголын коксжих нүүрсний Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах оролдлогыг үе үеийн Засгийн газрын зүгээс хийж байсан ч бүтэлтэй болоогүй. Харин тус ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компанийг “Эрдэнэс Монгол” ХХК-иас салган Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хариуцуулснаас хойш салбарын яам олон улсын бирж дээр гаргах төлөвлөгөө боловсруулан идэвхтэй ажиллаж байгаа билээ.
Б.Соёл-Эрдэнэ: “Саплай Чэйн” ирэх оны гуравдугаар сард “show room”-ээ нээнэ
“Саплай Чэйн” /Supply Chain/компани нь харилцагч үйлчлүүлэгчдийнхээ захиалгын дагуу эрэлт хэрэгцээнд нь тулгуурласан, чанартай, баталгаатай, найдвартай тоног төхөөрөмжүүдийг Англи, АНУ, Канад, Австрали, Герман, БНХАУ, БНСУ зэрэг орноос түргэн шуурхай нийлүүлж байна. Тус компанийн Бизнес хөгжлийн менежер Б.Соёл-Эрдэнэтэй ярилцлаа.
Автоматжуулалт нь уурхайчдад шинэ чадварт суралцах шаардлагыг авчирна
Австралийн уул уурхайн салбар нь дэлхийн уул уурхайн салбарт өөрийн худалдааны цар хүрээ болон технологийн ноу-хаугаар сайн танигдсан. Тиймээс MMJ-ийн Б.Төгсбилэгт Квийнслэндийн их сургуулийн Тогтвортой эрдэс баялгийн хүрээлэнгийн Трансформатив сургалтын хэсгийн Хөтөлбөрийн ахлах Робин Эванстай салбарын хүрээний чухал асуудлаар ярилцлаа.