Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын цөмийн хүчин чадал нэмэгдсээр байна

Ч.Сансар

АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлагаас (ЭХМА) саяхан гаргасан тайланд, Хятадын цөмийн эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал сүүлийн арван жилд 34 ГВт-аар нэмэгдсэн гэжээ. Энэхүү өсөлт нь цөмийн шинэ станцууд ихээхэн нэмэгдсэнтэй холбоотой юм.
2024 оны 4 дүгээр сарын байдлаар Хятадад нийт 53.2 ГВт хүчин чадалтай 55 цөмийн реактор ажиллаж байна. Одоогоор нэмж 23 реактор шинээр баригдаж байна.

АНУ 94 цөмийн реактортой, дэлхийн хамгийн том цөмийн эрчим хүчтэй улс хэвээр байна. Харин АНУ-ын бараг 40 жил барьж байгуулсан цөмийн эрчим хүчний тогтолцоог Хятад 10-хан жилийн дотор барьж дуусгасан гэж Эрчим хүчний мэдээллийн агентлаг тэмдэглэв.

Хятад улс сүүлийн 10 жилд цөмийн эрчим хүчээ жил бүр нэмэгдүүлсэн ч 2022 онд цөмийн эрчим хүч нь тус улсын нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн дөнгөж 5 орчим хувийг бүрдүүлж байсан. Харьцуулахад, цөмийн эрчим хүч АНУ-ын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 18 орчим хувийг бүрдүүлдэг.

Хятад улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах, эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд цөмийн эрчим хүчээ хөгжүүлэхийг зүтгэж байгаа ч нүүрс нь тус улсын эрчим хүчний хамгийн том эх үүсвэр хэвээр байгаа бөгөөд агаарын бохирдолд ихээхэн хувь нэмэр оруулсаар байна гэж ЭХМА мэдээлжээ.

Хятад улс одоогоор нийт 30.3 ГВт хүчин чадалтай нийт 26 цөмийн эрчим хүчний реактор барьж байна. Энэ нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт гэж Хятадын цөмийн энергийн нийгэмлэг (CNEA) тайланд дурджээ.

2023 оны 9 дүгээр сарын байдлаар Хятадад нийт 57 ГВт-ын суурилагдсан хүчин чадалтай 55 цөмийн реактор, нийт 27.8 ГВт-ын суурилагдсан хүчин чадалтай 24 реактор ажиллаж байгаа гэж Синьхуа агентлаг CNEA-ийн албан тушаалтан Ван Бинхуагийн хэлснийг иш татжээ. 2060 он гэхэд нийт реакторуудын хүчин чадал 400 ГВт хүрэх төлөвтэй байна.

Түүнчлэн Хятад улс жил бүр 6-8 цөмийн реактор барих зөвшөөрөл өгөхийг зорьж байгаа билээ.

Эх сурвалж: oilprice.com