Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам  хамтран Mining Week-Уул уурхайн 7 хоног  форумыг 3 дахь жилдээ 2024 оны 10 дугаар сарын  7-13-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.
“Дижитал шилжилтийн гол цөм хиймэл оюун ухаан, зүйлсийн интернэт, машин сургалт, үүлэн технологи гэсэн 4   тулгуурт үндэслэн  AI /хиймэл оюун ухаан/ технологи уул уурхайн салбарт асар хурдацтай нэвтэрч байна. Тоолшгүй их өгөгдөлд дүн шинжилгээ хийж, хэрэгжүүлэх шийдлийг өндөр түвшинд боловсруулах чадвартай хиймэл оюун ухааныг ашигт малтмалын хайгуулаас олборлолт хүртэлх бүх шатанд ашиглах болсноор шийдвэр гаргах үйл явц богино хугацаанд  аюулгүй, оновчтой болж, олборлолтын явцад тоног төхөөрөмжийн эвдрэл саатлаас сэргийлэх зэргээр бүтээмжийг нэмэгдүүлэх олон давуу тал бий болно” хэмээн  “Digitalization in Mining Mongolia” хурлыг  санаачлагч А.Мөнхбадрал   онцолсон юм.  
Дархан-Уул аймгийн Шарын голд байрлах Хургадын ам, Хар ямаатын хэсэгт техникийн нөхөн сэргээлт хийж байна. Уул уурхайн улмаас олон жил орхигдсон 180 орчим га талбай олон жилийн турш ашиглалтаас гарч, хүн мал байтугай ан амьтан ч явахын эцэсгүй нүд халтирам дүр зурагтай он оныг үджээ. Шарын голын хөндийн үзэсгэлэнт байгалийг сүйтгэж, хуш, хус бүхий ойн санд тулган ухаж сэндийчсэн энэ газрыг Оюу толгой компанийн тусламжтай  ийнхүү эргэн ашиглахаар болж байна. 
Мэдээ мэдээлэл
Хурал чуулган
Компанийн мэдээлэл
Тоног төхөөрөмж
Э.Пүрэвдорж: “Build Mongolia 2024” үзэсгэлэнгээс техник технологийн сүүлийн үеийн чиг хандлагыг мэдэх, суралцах, нутагшуулах боломжийг эрэлхийлнэ Барилга, хот байгуулалт, зам тээвэр, хүнд үйлдвэр, эрчим хүч, уул уурхай салбарын хамгийн шилдэг компаниудыг нэгтгэдэг “Build Mongolia 2024” олон улсын бүтээн байгуулалтын үзэсгэлэн 4 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.
“Алтан Цагаан Овоо” үндэсний уурхайд зочилсон тэмдэглэл Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт байрладаг Монголын үндэсний үнэт метал олборлогч “Степ Голд” компанийн уурхайг зорилоо.  Өглөөний 07:00 цагт аюулгүй ажиллагааны зааварчилга өгч, ажилчид гарын үсэг зурснаар “Алтан Цагаан Овоо” уурхайн ажил эхэлнэ. Уулын инженерт цаг уурын албанаас тухайн өдрийн цаг агаарын мэдээ ирж, Уулын хэлтэс тухайн өдөр олборлох хүдэр, өмнөх өдрийн хаягдлын мэдээллээ өгнө. Авсан мэдээлэлдээ үндэслэн төлөвлөгөө боловсруулж,  хүдэр олборлох ажлын нэг өдрийн цикл эхэлнэ. 
Хүртээмжтэй уул уурхайн хөгжлийн төлөө уурхайчин эмэгтэйчүүд чууллаа Эрдэс баялаг эмэгтэйчүүд үндэсний анхдугаар чуулганыг 2018 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэмжлэгтэйгээр Эрдэнэт хотноо зохион байгуулж, эмэгтэйчүүд анх дуу хоолойгоо нэгтгэж байсан бол II чуулган 2019 онд Улаанбаатар хотноо Төрийн ордонд ХАМТЫН ХҮЧ, ХӨГЖЛИЙН ГАРЦ уриан дор зохион байгуулагдаж байв. Харин 2021 онд ЭМЭГТЭЙЧҮҮД ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ МАНЛАЙЛАХ НЬ сэдвийн хүрээнд III чуулганыг цахимаар зохион байгуулж, чуулганаас тухай бүр санал, зөвлөмж, уриалга гарч, бодит ажлууд хийгдсэний үр дүнд салбарын эмэгтэйчүүд нэгдэн нийлж, асуудлаа хэлэлцдэг жишиг загвар хэдийн тогтжээ.
MMJ РЕДАКЦ