Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Хятадын төмрийн хүдрийн импорт 1.9%-иар буурчээ Хятад улсын төмрийн хүдрийн импорт 2024 онд 1.17-1.18 тэрбум тонн байх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны 1.18 тэрбум тоннтой ижил байна гэж Бразилийн уул уурхайн Vale компанийн ахлах албан тушаалтан лхагва гарагт мэдэгдэв. Vale компанийн Зах зээл хариуцсан маркетингийн менежер Эдуардо Мелло Франко Сингапурт болсон уул уурхайн чуулганы үеэр “Ойрын хугацаанд Хятадын эдийн засагт тогтвортой байдал ажиглагдаж байгаа ч үл хөдлөх хөрөнгийн зах зээл ойрын хэдэн жилд удааширч байна.
Сэргээгдэх эрчим хүч дэлхийн цахилгаан эрчим хүчний 30 гаруй хувийг бүрдүүлж байна Өнгөрсөн жил салхи, нарны эрчим хүчний үйлдвэрлэл эрчимтэй өссөний дараа анх удаа дэлхийн нийт цахилгааны 30 гаруй хувийг сэргээгдэх эрчим хүч эзэллээ.
Конго улсын Хятадтай байгуулсан 7 тэрбум долларын дэд бүтцийн гэрээ зэсийн үнээс хамаарна Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс Хятадын компаниудтай ашигт малтмалын гэрээгээ шинэчлэн байгуулсан бөгөөд уг гэрээний  хүрээнд дэд бүтцэд 7 тэрбум долларын
Хятадын цөмийн хүчин чадал нэмэгдсээр байна АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлагаас (ЭХМА) саяхан гаргасан тайланд, Хятадын цөмийн эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал сүүлийн арван жилд 34 ГВт-аар нэмэгдсэн гэжээ. Энэхүү өсөлт нь цөмийн шинэ станцууд ихээхэн нэмэгдсэнтэй холбоотой юм. 2024 оны 4 дүгээр сарын байдлаар Хятадад нийт 53.2 ГВт хүчин чадалтай 55 цөмийн реактор ажиллаж байна. Одоогоор нэмж 23 реактор шинээр баригдаж байна.
Австрали  нь металлургийн нүүрсний дэлхийн хамгийн том экспортлогч хэвээр байна 4 дүгээр сард Австрали улс сүүлийн дөрвөн жилд анх удаа Японоос илүү их нүүрс Хятад руу экспортолсон нь зах зээлийн үзүүлэлтэд өөрчлөлт ажиглагдаж, Бээжинтэй харилцаа сайжирч байгааг илэрхийллээ. Түүхий эдийн судалгааны компани Kpler-ийн тоо баримтаас үзвэл, Хятад руу Австралиас экспортолсон бүх төрлийн нүүрс өнгөрсөн 4 дүгээр сард 6.87 сая тонн болсон нь  11 дүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
 “Их 7”-гийн орнууд 2035 он гэхэд  нүүрсний хэрэглээг зогсоох талаар хэлэлцэж байна Италид болж буй уулзалтаар дэлхийн  аж үйлдвэржсэн "Их 7"-гийн эрчим хүчний сайд нар 2035 он гэхэд цахилгаан эрчим хүчний нүүрсний үйлдвэрлэлээ зогсоох талаар ярилцаж байгааг Ройтерс агентлагт   эх сурвалж мэдээллээ.
БНХАУ-ын ОХУ-аас импортолсон нүүрс өнгөрсөн сард 21%-иар буурчээ  ОХУ-аас Хятад руу экспортолсон нүүрсний хэмжээ 3 дугаар сард 6.92 сая тонн хүртэл буурсан  гэж Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Хийн урсгалыг хүссэн чиглэлд өөрчлөх нь ОХУ-ын хувьд чухал ач холбогдолтой "Газпром" компани ОХУ-ын зүүн хэсэгт байрладаг хийн хоолойн сүлжээг баруун талын хийн шугамтай холбохоор ажиллаж байгаагаа зарлав. Тус компани өнгөрсөн сард Оросын зүүн хязгаарт 800 км шинэ хоолой барьж эхэлсэн юм.
Африкийн чухал ашигт малтмалын олборлолт 2050 он гэхэд 2 их наяд ам.долларт хүрнэ Олон улсын валютын сангийн (ОУВС) мэдээлснээр Сахарын цөлийн өмнөд  Африкийн бүс нутаг 2050 он гэхэд эрчим хүчний шилжилтэд шаардагдах   2 их наяд ам.долларын өртөг бүхий ашигт малтмал олборлох  аж.
Казахстан Каспийн тэнгист нефтийн хоолой барих бодолтой байна Казахстан Каспийн тэнгист газрын тос дамжуулах хоолой барих бодолтой байгаа гэж тус улсын Эрчим хүчний яам Оросын Интерфакс агентлагт мэдээлэв
Хятад улс нүүрсний нөөц бүрдүүлэх тогтолцоог бий болгоно Хятадын төрийн төлөвлөлтийн агентлаг 2027 он гэхэд эрчим хүчний нүүрсний үнэ болон нүүрсний нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор дотооддоо олборлосон нүүрсний нөөц бүрдүүлэх тогтолцоо байгуулах журмыг баасан гарагт эцэслэн баталжээ.
АНУ чухал ашигт малтмалын салбарт Африктай хамтарна Йоханнесбург/Вашингтон, 4-р сарын 9 (Ройтерс) - АНУ критикал минералын хувьд Хятадаас хараат байдлаа бууруулахын тулд Африкын орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцаагаа сайжруулах ёстой гэж Вашингтонд төвтэй судалгааны байгууллага мэдэгдлээ. "АНУ-ын эдийн засаг, үндэсний аюулгүй байдал нь критикал минералын найдвартай нийлүүлэлтээс хамаарна, тэр дундаа Африкийн орнуудаас" гэж АНУ-ын Энх тайвны хүрээлэн (USIP- United States Institute of Peace)-гийн тайланд дурджээ. 
BHP компани дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч болно BHP групп нь “Bloomberg Intelligence” компанийн судалгаанд мэдээлснээр Чилийн “Codelco” компанийг гүйцэж, дэлхийн зэсийн шилдэг үйлдвэрлэгч болох аж. Хэрэв BHP-ийн Чили дэх Escondida уурхай олборлолтоо нэмэгдүүлсээр байвал энэ жил BHP Codelco-г гүйцэж түрүүлэх боломжтой болно.
Хятадын эдийн засгийн нөлөө Киргизстанд нэмэгдэж байна Киргизстан нь улс төрийн хувьд Оростой төстэй байж болох ч худалдаа, хөрөнгө оруулалтын давуу тал нь Хятад руу чиглэх хандлагатай байна. Энэхүү хуваагдмал геостратегийн байр суурь нь Орос-Украины мөргөлдөөний улмаас үүссэн аж. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн намар Киргизстанд анхны гадаад айлчлалаа хийсэн нь Киргизстаныг Төв Азийн гол холбоотон гэж үздэгийг  Орос харуулж байна.
Дэлхий дахинаа зэсийн үйлдвэрлэл нэмэгдэж, зах зээлд өөрчлөлт ажиглагдаж  эхэллээ Өнгөрсөн 10 жилийн хугацаанд  уул уурхайн салбарынхан зэсийн салбарыг хамгийн ирээдүйтэй хөрөнгө оруулалт хэмээн үзэж байсан. Дэлхий дахинаа сэргээгдэх эрчим хүчний хөгжил, ногоон эдийн засгийн шилжилт, зэсийн шинэ ордуудын нээх,  хайгуул олборлолтыг нэмэгдүүлэх зэрэг хүндрэлтэй тулгарч буй энэ үед өндөр эрэлттэй байна гэж тэд таамаглаж байсан юм. Харин бодит байдал  дээр эсргээрээ, төмрийн хүдэр, нүүрс зэрэг бусад ашигт малтмал зах зээлд ноёрхож, уул уурхайн компаниудад өндөр ашиг өгсөөр байна.
 Хятад болон Энэтхэгийн  эрчим хүчний нүүрсний импорт нэмэгдэж байна Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ буурсантай холбоотой 3 дугаар сард Хятад, Энэтхэгийн эрчим хүчний нүүрсний импорт нэмэгдэж сүүлийн гурван сарын дээд хэмжээнд хүрлээ.  Дэлхийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгч ба импортлогч Хятад улс 3 дугаар сард 29.7 сая тонн эрчим хүчний нүүрсийг далайн тээврээр авсан гэж ашигт малтмалын шинжээч Kpler мэдээлэв.
BHP болон Mitsubishi компаниуд Квинсландын нүүрсний уурхайг 4.1 тэрбум ам.доллараар худалдлаа BHP болон Mitsubishi Development Pty (MDP) компаниуд Blackwater болон Daunia уурхайгаа Австралийн Whitehaven Coal компанид 4.1 тэрбум ам.доллараар худалдсан тухай мягмар гарагт зарлалаа.
Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ   АНУ-ын Холбооны нөөцийн сан (ХНС) 6 дугаар сард бодлогын хүүгээ бууруулна хэмээн мэдэгдсэн нь   алтны  ханшийн өсөлтөд нөлөөллөө. Биржийн арилжаа эхлэхэд спот алтны үнэ нэг унци нь 2265.53 ам.долларт хүрч, пүрэв гарагийн хаалтын ханшнаас 1.6%-иар өссөн байна. Дараа нь бага зэрэг буурч, Улаанбаатарын цагаар 20.15-т нэг унц нь 2,247.16 ам.долларт хүрч тогтворжжээ.
Нигери улс хөрөнгө оруулалт татахын тулд стратегийн томоохон өөрчлөлт хийж байна Ашигт малтмалыг зөвхөн дотооддоо боловсруулах төлөвлөгөөтэй компаниудад ашиглалтын лиценз олгоно гэж Нигери улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч пүрэв гарагт мэдэгдэв. Өнөө үед Африкийн улс орнууд ашигт малтмалын үнэ цэнийг нэмэгдүүлэхийг зорьж буй бөгөөд тус шийдвэр нь Нигерийн түүхий эдээ экспортлох олон жилийн стратегид өөрчлөлт орж буйг  харуулж байна.
Казахстан ураны экспортоо АНУ руу нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна Дэлхийн хамгийн том уран үйлдвэрлэгч Казахстан улс АНУ-ын эрчим хүчний компаниуд руу ураны экспортоо нэмэгдүүлэхээр "идэвхтэй ажиллаж" байна. Казахстаны Эрчим хүчний яам АНУ-ын сенатор Стив Дэйнстэй мягмар гарагт уулзаж, эрчим хүчний салбарт хамтран ажиллах талаар хэлэлцсэн гэж мэдэгдэв. Казахстан улс Southern Co., Constellation Energy Corp, Duke Energy Corp зэрэг компаниудтай 2032 он хүртэл ураны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээтэй.
1 2 3 4