Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

6300 км автозам шинээр барихаар төлөвлөсөн

“Discover Mongolia 2011” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр “Монголын авто замын салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв” илтгэлийг Монголын авто замын газрын Эрдэм шинжилгээ, судалгаа, зураг төсөл төлөвлөлтийн секторын эрхлэгч Я.Баярхүү тавьсан юм. Энэхүү чухал илтгэлийн тоймыг Mongolian Mining Journal уншигчдадаа хүргэж байна.

Монголын уурхайнуудыг холбосон автозамын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өмнө нь хэвлэлүүдэд гарч байгаагүй юм. Уншигч Та шинэ чиглэлүүдийн маршрутыг газрын зураг дээр илүү тодорхой харах боломжтой. (хуудас 22-23)
Уул уурхайн ашигт малтмалын бүтээгдэхүүнийг тээвэрлэх авто зам барих төлөвлөгөөнд нэлээд олон чиглэл багтсан. Үүнд:
 

  • Дорнод аймгийн Матад сумын Тамсагийн сав газраас Баянхошуу боомт, Дорнод аймгийн Матад сумын Тамсагийн сав газраас Бичигт боомт
  • Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Нарийнсухайтын уурхайгаас Ханги боомт, Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Гашуунсухайт, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Нарийнсухайтын уурхайгаас Шивээхүрэн боомт, Өмнөговь аймгаас Нарийнсухайт
  • Баян-Өлгий аймгийн Булган сумын Төмөртийн хүдрийн ордоос Ярант боомт
  • Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн уурхайгаас Ярант боомт,
  • Говь-Алтай аймгийн Цээл сумын төмрийн уурхайгаас Бургастай боомт,
  • Өмнөговь аймгийн Эрдэнэдалай сумын  Цагаан-Овоогийн уурхайгаас Гашуунсухайт боомт, Өмнөговь аймгийн Хатанбулаг сумын Элстэйн төмрийн хүдрийн уурхайгаас Ханги боомт, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оюутолгой ордоос Гашуунсухайт боомт,
  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Оюут-Овооны уурхайгаас Чойр өртөө,


Дорнод аймгийн Матад сумын Хөөтийн уурхайгаас Бичигт боомт, Дорнод аймгийн Дашбалбар сумын ураны ордоос Хавирга боомт, Дорнод аймгийн Матад сумын нүүрсний орд газраас  Хавирга боомт зэрэг эдгээр чиглэлд 6300 орчим км хатуу хучилттай авто зам барихаар төлөвлөж байна.

Эдгээр чиглэлийн 3000 орчим км авто замд нь ТЭЗҮ боловсруулсан бөгөөд боловсруулах шатанд явж байгаа. Үлдсэн замуудад нь ТЭЗҮ боловсруулах, авто зам барих асуудлыг холбогдох хүмүүст нь танилцуулж, энэ талаар цаашид арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Тусгай зориулалтын авто зам буюу уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн талаар тодорхой зүйл заалт оруулахаар мөн төлөвлөлт боловсруулсан. Үүнийг УИХ-аар батлуулах, хэлэлцэх шатандаа явж байна. Говийн бүсийн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх авто замын төлөвлөлтийн бичиг баримтыг боловсруулсан бөгөөд мөн хэлэлцэх шатандаа явж байгаа. 
Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2009 оны 280 дугаар тушаал гарсан. Үүний дагуу хатуу хучилттай авто зам барьж уул уурхайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх талаар баримт бичиг гарсан. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслүүдийн техникийн байдалд тавигдах ерөнхий шаардлага бүхий стандарт бий. Энэ талаар бид уул уурхайн компаниудтай нэлээд ярилцдаг. Уг стандартад мөн өөрчлөлт оруулахаар яригдаж байна. Саяхан Монгол улс БНХАУ-ын хооронд хилийн боомт руу чиглэсэн тээврийн хэлэлцээр хийсэн. Хэд хэдэн чиглэлээр Байнгын болон Түр ачаа тээвэрлэлтийн талаар үндсэндээ тохиролцон гарын үсэг зурсан.

Энэхүү хэлэлцээрийн дагуу  байнгын тээвэрлэлт хийхээр тогтсон чиглэлүүд:   

  1. Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн уурхайгаас  Ярант-Такешикений боомтоор дамжин  ӨМӨЗО-ны Алтайн аймгийн Цахиур балгас,
  2. Дорнод аймгийн Матад сумын Тамсагийн сав газрын ордоос Баянхошуу боомтоор дамжин Хөлөнбуйр аймгийн Шинэбаргын зүүн хошууны газар,
  3. Дорнод аймгийн Матад сумын Тамсагийн сав газрын тосны ордоос Бичигт боомтоор Шилийн гол аймгийн өртөө,
  4. Монгол улсын Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Нарийнсухайтын уурхайгаас Шивээхүрэнгийн боомт, Альшаа болон Сэхэ боомт, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Элстийн уурхайгаас Ханги-Мандалын боомтоор ӨМӨЗО-ны Бугат хотын Дархан Муу мянган хошууны Батхаалга балгас хүртэл



Түр ачаа тээвэрлэлтийн хэд хэдэн чиглэлд:

1.    Монгол Улсын Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас Бичигт-Зүүнхатавч боомтоор ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Улиастай балгас

2.    Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас Ханги-Мандлын боомтоор ӨМӨЗО-ны Бугат хотын Дархан муу мянган хошууны Батхаалга балгас

3.    Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас Шивээхүрэн-Сэхээгийн боомтоор ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Эзний хошууны Далай хөв

4.     Дорнод аймгийн Чойбалсан сумаас Хавирга-Ар хашаатын боомтоор ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэ барга баруун хошууны  Алтан-Эмээл балгас  

Автотээврийн Ажлын хэсгийн төлөөлөгчдийн дараагийн уулзалтаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгой, Ханбогд сумын Оюутолгойн уурхайгаас Гашуунсухайт-Ганц модны боомтоор дамжин хийгдэх тээврийн маршрут, Монголын талын автозамын нөхцөлийг сайжирсан үед Дорнод аймгийн төв Хэрлэн сумаас Хавирга БНХАУ-ын Ар хашаатын боомтоор дамжин ӨМӨЗО-ны Манжуур хот, Улаанбаатар хотоос Замын-Үүд-Эрээний боомтоор дамжин БНХАУ-ын Тяньжин боомт хүртэлх чиглэлүүдийг хэлэлцэхээр тус тус тохиролцсон болно. 

Үргэлжлэлийг  The Mongolian Mining Journal сэтгүүлийн аравдугаар сарын  дугаараас уншина уу.