Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“MineTech-2009“ уул уурхайн салбарынхныг нэг дор төвлөрүүлж чадлаа

”MineTech-2009” үзэсгэлэн нь уул уурхайн салбарын бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дор төвлөрүүлдгээрээ энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болон явуулах гэж буй хүмүүст томоохон боломж олгож байгаа юм. Уг арга хэмжээний үеэр Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд үзэсгэлэнд оролцогчид илтгэл тавьж, тэнд хүрэлцэн ирсэн хүмүүст зориулан тоног төхөөрөмжөө ажиллуулах зэрэг үзүүлбэрийг сонирхуулсан байна. Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж буй өнөө үед салбарын тухай үнэн бодитой мэдээллийг өгч чадсан, чухал үйл ажиллагаа болсон юм.  Уул Уурхайн Үндэсний Ассоциаци нь энэхүү үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд цаашид ч уул уурхайн салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээ     нийлүүлэгчдийн үйл ажиллагааг дэмжих нэг хэлбэр болох аж.