Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Discover Mongolia-2009“-ийн бүртгэл болон сурталчилгаа эхэллээ


Энэ жил өмнөх жилүүдийнхтэй харьцуулбал олон компани оролцох уу?


Энэ жил дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралаас үүдээд олон улсын хурал, зөвлөгөөнүүд оролцоо муутай явагдаж байна. Сая БНХАУ-д   гахайн томуунаас болоод хоёр ч хурал хойшиллоо. Энэ жил бид аль болох нөөц бололцоогоо дайчилж,  түрүү жилийнхтэй ижил тооны оролцогч авах зорилготой ажиллаж байна. Түрүү жил 797 төлөөлөгч оролцож, 25 байгууллага компани илтгэл тавьсан. Оролцогчид www.discovermongoliaforum.com хаягаар онлайнаар бүртгүүлдэг. Бид сурталчилгаагаа энэ зургадугаар сараас эхлээд www.northernminer.com, www.bloomberg.com сайт, www.asiaminer.com сэтгүүл дээр байрлуулсан байгаа. Онлайн бүртгэл мөн зургадугаар сарын 1-нээс албан ёсоор эхэлсэн.

Энэ удаагийн уулзалтын онцлог нь намрын чуулганаар Хөрөнгө оруулалтын гэрээ, хөрөнгө оруулалтын асуудал, хууль эрх зүйн орчин ерөнхий төлөв нь тодорхой болно гэж байгаа. “Discover Mongolia-2009“ чуулга уулзалтаас хөрөнгө оруулагчид тэр үйл явцыг  ажиглаж их хүлээлттэй байгаа биз ээ.   МУУҮА нь хөрөнгө оруулалтын асуудлаар хувийн аж ахуй нэгжүүдэд таатай орчныг бүрдүүлэх тал дээр чармайж ажилладаг болохоор бид ч бас асуудлууд нааштай шийдэгдэнэ гэж хүлээж байна.