Батлагдсан дүнгээрээ 141 сая тонн нүүрсний нөөцтэй Чандгана тал ордыг бүхэлд нь хамрах ашиглалтын лицензийг Ашигт малтмалын газраас авснаа Prophecy Resource корпораци хоёрдугаар сарын 08-ны өдөр мэдээллээ.
Тус корпорац өмнө нь уг ордын багахан хэсэгт олборлолт хийх эрхтэй байжээ. Түүнчлэн тус корпораци эзэмшлийн нүүрсний уурхайдаа түшиглэн 600 мегаваттын цахилгаан станц байгуулахаар ажлаа хэдийнэ эхлүүлээд байгаа юм.
2010 оны арваннэгдүгээр сард Prophecy нь цахилгаан станцынхаа төсөлд холбогдох байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэн, БОАЖЯ-аар батлуулжээ. Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт орших “Чандгана” төслийн уурхайгаас шинээр барих цахилгаан станцад жил бүр 2.4 сая тонн нүүрс нийлүүлэхээр тооцоолж байна.
Prophecy-èéн нүүрсний төсөл | Батлагдсан нөөц /сая тонн/ |
Боломжит нөөц /сая тонн/ |
Нүүрсний илчлэг |
---|---|---|---|
Улаан овоо | 174 | 34 | 5.668 ккал/кг |
Чандгана тал | 141.3 | 4.238 ккал/кг | |
Чандгана хавтгай | 509.3 | 538.8 | 4.354 ккал/кг |
Б.Төгсөө