Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Mine

T. NARAN, Director, Mongol Coal Association: We Can Derive Lasting Benefits from Coal.

First, oil is a mineral of strategic importance which, in fact, rules the world. It’s a force which moves world politics and economics. By its significance, the next comes coal. Mongolian lawmakers and policymakers have to realize this first of all. It’s a different issue for how much it is traded on Chinese markets or, say, TSX. The value of the coal is not measured by its commercial value, the prices per ton at world markets. We will be able to derive lasting benefits from coal only after having fully assessed how much coal we have, what quality coal it is, how much reserves we command, which purposes we use coal for and what the forecasts for future consumption of coal in our neighboring countries are. Whereas gold or copper are profitably traded at the times of greater demand, coal industry doesn’t plunge at times of low prices, because coal naturally is as important a strategic item as crops or bread. Therefore, when designing its policies, the government should note the strategic nature of this mineral which is the second important mineral after oil.

Do you think by mining Tavantolgoi Mongolia may rest free of any financial distress caused by price fluctuations of gold and copper?

When we talk today about developing and mining Tavantolgoi, what comes first to the minds of our politicians is to quickly sell off the Tavantolgoi coking coal and divide the money. This is not that important. More important is the fact that Mongolia has the high quality coal which the whole world needs as badly as it needs, maybe, the best quality oil. This fact should be the skeleton of the Government’s policy. Otherwise, Mongolia should not behave as a mere merchant who comes to bazaar with pockets full of minerals and sells everything out at whatever price they are offered for. At the end of the day, this is him only, the merchant himself, who is worse off. Today the coalminers perceive what they mine differently – coal is not only used by powerstations and households. They study the experiences of other countries in developing and producing greater variety of products from coal, and develop many projects of their own. Only some 30-40% of coal we mine is used, the rest is by-products – ash and smoke. Coal is non-renewable resource. If we manage to use coal as a raw material for the chemical industry , a whole production complex with different plants may be developed at a coalmine. We will achieve much more efficient use of each ton, each kilo of a resource which can never be generated again, we will use 70-80% of the mined coal. We have to start treating coal as a strategic mineral.

 

”Монгол нүүрс” ассоциацийн захирал Т.Наран: Бид нүүрснээсээ мөнхийн ашиг хүртэж чадна

Эрчим хүчнийхэн нүүрсний үнийг чөлөөлье гэж байна. Та харин эсрэг байр суурьтай буйгаа илэрхийлсэн. Ер нь нүүрсний хувьд төр, засаг ямар бодлого барих нь зөв бэ?

Нүүрс бол алт, зэс шиг арилжааны хэрэгсэл биш. Өнөөдөр Монголын алтны уурхайнууд дээр, эсвэл нэг өдөр зэсийн үйлдвэрлэл зогсчихлоо гэхэд мөнгө л тодорхой хэмжээгээр хомсдохоос биш нийт эдийн засагт доргилт мэдрэгдэхгүй. Харин нүүрсний уурхайнууд ажиллахгүй зогсчихвол түлш байгаа, байхгүй тухай л яригдана. Нүүрсний ордыг стратегийн  гэж нэрлэхийг асар буруу гэж би боддог. Стратегийн ач холбогдол бүхий түүхий эд, ашигт малтмал гэж бий. Стратегийн ач холбогдолтой дэлхийг удирддаг ашигт малтмал бол нэгдүгээрт  нефть. Дэлхийг эдийн засагтай нь, улс төртэй нь хөтлөгч хүч. Ач холбогдлоороо нүүрс нефтийн дараа хоёрдугаарт ордог. Манай Засгийн газар, УИХ зэрэг бодлого боловсруулдаг, шийдвэр гаргадаг эрх бүхий субьектүүд үүнийг эхлээд сайтар ойлгох хэрэгтэй байгаа. Нүүрс Хятадын зах зээл дээр юмуу Торонтогийн бирж дээр хэдээр зарагдаж байгаа нь дараагийн асуудал. Нүүрсний ач холбогдол нь яг өнөөдөр нэг тонныг нь төдөн доллараар зарна гэсэн зөвхөн арилжааны утгаар хэмжигддэггүй. Нүүрс байна уу, ямар чанартай вэ, ямар зориулалтаар хэрэглэж болох вэ, нөөц манайд хэдий хэр хэмжээтэй байна, манайхыг тойрсон бусад улсын ирээдүйн нүүрсний хэрэглээ ямар байна гэдгийг ул суурьтай тооцсон цагт нүүрснээс бид ямагт мөнхийн ашиг олж чадна. Алт, зэс шиг биржийн ханш харж байгаад үнэтэй байхад нь гаргаж зараад, хямд байхад нь учиргүй уналтад ороод байхгүй. Яагаад гэвэл нүүрс угаасаа буудай, талх шиг стратегийн бүтээгдэхүүн, стратегийн түүхий эд. Тийм учраас тасралтгүй анхаарч, өнөөдрийн зах зээл дээр үнэ өсч, буурч байгаа төдий зөвхөн арилжааны хэрэгсэл мэтээр биш, нүүрс бол нефтийн дараа орох ашигт малтмал гэдэг утгаар хандаж бодлогоо боловсруулах ёстой.

Тавантолгойн ордыг ашиглаад эхэлбэл бид нүүрснээс ашиг олж, зөвхөн зэс, алтны үнийн хэлбэлзлийг харахгүйгээр санхүүгийн бэрхшээлийг даван туулах боломжтой гэж үзэж болох уу?

Тавантолгойн уурхайг нээнэ, Тавантолгойн ордыг эзэмшинэ гэхээр өнөөдөр улстөрчид гол төлөв коксжих нүүрс дэлхийн зах зээл дээр тийм үнэтэй байгаа учраас шалавхан зараад, ашиг хуваах талаар ярьдаг. Уг нь тэр нь гол биш. Тавантолгойн нүүрс байна уу байна, өндөр чанартай юу чанартай, ийм нүүрс дэлхийн хүн болгонд, улс болгонд хэрэгтэй юу хэрэгтэй. Бүр дээд зэргийн нефтийн дараа орох хэрэгцээтэй. Ингээд л боллоо шүү дээ. Чухам үүнийгээ  л харсан бодлого баримтлах ёстой гэж боддог. Түүнээс биш өнөөдөр нүүрсээ гаргаж зараад, нүүрсний үнэ унахаар алтаа гаргаад л, нэг ёсондоо халаасандаа баахан юм хийчихээд зарах гээд зах дээр явдаг наймаачинтай адилхан байж болохгүй шүү дээ.

Аль авъя гэснийг нь хүнд зарчихаад л яваад байдаг. Тэгээд сүүлдээ хоосон хоцорно. Өнөөдөр уурхайнууд нүүрс гаргахдаа зөвхөн цахилгаан станцуудад өгдөг, айлууд түлдэг гэсэн ойлголт үгүй болсон. Уурхайчид, ажилчид нүүрсийг ашиглаж ямар бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж болох вэ гэдгийг тооцож үзээд гадаад, дотоодын улс орнуудын ажлыг судлаад олон төсөл хийсэн байгаа.

Ухаж авсан нүүрснийхээ 30-40 орчим хувийг ашиглаад бусдыг нь одоо  үнс болгож, утаа болгож хаяж байна. Нүүрс бол нөхөн сэргээгддэггүй баялаг. Химийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болгож чадвал нүүрсний уурхайг түшиглэн олон төрлийн үйлдвэр байгуулах боломж бий. Тиймээс дахин хэзээ ч бий болохгүй баялаг болох нэг тонн, нэг кг нүүрсний ашиглалтыг сайжруулах нь чухал асуудал. Нүүрсний 70-80 орчим хувийг ашиглах тийм боломж бүрдүүлэх хэрэгтэй. Энэ мэтчилэн нүүрсийг стратегийн ашигт малтмал гэдэг утгаар нь “тоож“ баймаар байгаа юм.