-It looks like the provision for taking in advance some portions of future payments would be included again. Is it appropriate pay the cash-giveaways with this money we borrow from the future?
-I guess this won't happen. It depends on how the Agreement is made. Today when the whole world is in crisis, most likely, this won't happen.
-The Mongolian side is likely to apply the "Erdenet model" for Oyutolgoi. Is there any probability to encounter investors' resistance to the attempt to "entrust" them to develop a whole complex of Erdenet scale? Will investors agree to this condition? Will there be a chance for the 21st century Mongolia acquire an "Erdenet"-like complex, a product of negotiations of the 10th century Mongolia and the USSR?
-What’s good about the "Erdenet" Agreement? As soon as it was put into operation, Mongolia was trapped into huge debts. Molomjamts, Sodnom and many other leaders who criticized this deal were about to be removed. This in turn knocked down Tsedenbal himself. There are plenty of facts about it. Net profits generated from Erdenet account to 140 billion USD, calculated at a rate of around 8000 USD per ton, the price prevailed at world markets last year. Mongolia is believed to have received only some 20 billion of all that. Without knowing Erdenet case well themselves, they babble too much about it.
-What should be the criteria for Mongolia in choosing her third economic neighbor today, when mining is gaining momentum?
-Our two immediate members are the buyers. Therefore, it just doesn’t fit for the buyers to be the producers.
-The draft Parliament resolution also provides for "pursuing a principle to produce finished products to the extent possible". Do Mongolians have to learn from the policies of some other countries which view that building a smelter negatively affects the natural environment?
-That won't happen. This is an issue of the far future. Smelting copper is a totally different business. I wonder why they muddle up this issue here.
-How capable is the Mongolian side to finance its participation of 34% and more and up to 51%? The draft Parliament resolution talks about crediting the royalties, taxes, fees and dividends against its payment and also getting a loan. Then, when will Mongolia start earning real profits from the projects?
-Mongolia would suffice if it issues golden shares and pursues its policies. Otherwise, it's just impossible for the Government to hold shares. There is no money for that. Even if there is money, it’s spent for other purposes I'd think. There are established standards and benchmarks of international trade. The 68% windfall profit tax on gold lead to losing 500 million USD. Who is responsible for this? Too many cooks spoil the broth, and ironically, these cooks are not cooks at all.
Бодит хоёр хөрш маань худалдан авагч шүү дээ. Ингэхээр худалдан авагч нь үйлдвэрлэгч байх зохимжгүй
Нийтлэлч Баабартай ярилцлаа.
УИХ-ын тогтоолын төсөлд “...Монголын талын оролцоо 51 хувиас доошгүй байх боломжийг судалж үзэх... “ гэж орсон. Одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид Монголын төрийн эзэмших хувь 50 хүртэлх хувь гэж заасан байгаа. УИХ-ын тогтоолын төсөлд “одоо мөрдөгдөж буй хуульд нийцүүлэн“ Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах гэсэн удирдамж өгчээ. Тэгэхээр энэ хоёр заалт хоорондоо зөрчилдөөд, дахин үргэлжилсэн үл ойлголцол бий болох юм биш биз гэсэн болгоомжлол байна?
Одоо эрхбиш ойлгоо биз дээ. Ашигт малтмалын үнэ өссөн үед баахан хийрхлээ. Рэкетчингүүд тал талаас гарч ирээд худлаа ард түмэн гэж орилолдон, үнэн хэрэгтээ мөнгө нэхэж байсан юм шүү дээ. Нэг мундаг уул уурхайн эдийн засагч гээд өөрийгөө нэрлэчихсэн өвгөн жагсаал хийгээд л. Дараа нь гадаадын компанид оччихсон “надад ямар нэг ашигтай төсөл өг“ гээд шаардаад явах жишээтэй. “Айвенхоу Майнз“-тай 34 хувь хүртэл гэж хийсэн гэрээний төсөл олон улсын стандартад таарна. Уг нь Монгол улс баялгаа 100 хувь эзэмшээд, Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр гадныханд ашиглуулбал хамгийн зөв хувилбар мэт.
Монгол улс тодорхой хэмжээний мөнгө урьдчилан зээлж авах тухай өмнөх гэрээний заалтыг энэ удаа дахин оруулах бололтой. Ирээдүйгээсээ зээлж авсан энэ мөнгөөрөө эх орны хишиг тараах нь зөв үү?
Энэ бүтэхгүй байх аа. Гэрээ яаж хийгдсэнээс болно. Одоо дэлхий тэр чигээрээ хямралтай байхад бүтэхгүй л болов уу.
Оюутолгойг “Эрдэнэт“-ийн загвараар ашиглана гэж Монголын тал санал тавих бололтой. “Эрдэнэт“-ийн дайтай цогцолбор байгуулах асуудлыг даатгах гэж буй нь хөрөнгө оруулагчдын эсэргүүцэлтэй тулгарах магадлал бий юу. Хөрөнгө оруулагчид ийм нөхцөлийг зөвшөөрөх үү.
“Эрдэнэт“-ийн гэрээ юу нь сайхан байгаа юм бэ? Ашиглалтад ороод л Монгол бөөн өрөнд орж байсан. Үүнийг шүүмжилсэн хэргээр Моломжамц, Содном тэргүүтэй үй олон удирдагчдыг бөөнөөр нь зайлуулах гэж байсан юм шүү дээ. Энэ нь эргээд Цэдэнбалыг өөрийг нь унагасан. Энэ талаар маш тодорхой баримт бий. “Эрдэнэт“-ээс буй болсон мөнгө өнөөгийн ханшаар тооцвол нийтдээ 140 тэрбум доллар гэж гардаг юм даа. Бидэнд тэгвэл тийм юм ноогдсон уу? “Эрдэнэт“-ийнхээ тухай өөрсдөө ч сайн мэдэхгүй байж амныхаа зоргоор цуурцгаах юм.
Уул уурхайн салбарын ашиглалт эрчимжиж байгаа ийм өдрүүдэд Монгол улс эдийн засгийн гурав дахь хөршөө ямар шалгуураар сонгох нь зөв бэ?
Бодит хоёр хөрш маань худалдан авагч шүү дээ. Ингэхээр худалдан авагч нь үйлдвэрлэгч байх зохимжгүй.
“Аль болох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зарчим баримтална“ гэж УИХ-ын тогтоолын төсөлд заасан байна. Зэс хайлуулах үйлдвэр зэргийг байгуулбал байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэж үздэг бусад улс орны бодлогоос монголчууд санаа авах ёстой юу?
Тэр бүтэхгүй ээ. Энэ бол алсын асуудал. Зэс хайлуулах гэдэг ер нь шал тусдаа бизнес шүү дээ. Яагаад үүнийг хооронд нь холиод байгаа юм бол?
Монголын тал 34-өөс эхлэх хувь, 51-ээс доошгүй хувиа хэрхэн санхүүжүүлэх боломжтой вэ? Нөөц ашигласны төлбөр, татвар, хураамж, ногдол ашгаа шингээж тооцно, дээр нь зээл авна гэж гэрээний төсөлд туссан. Тэгэхээр төслүүдээсээ монголчууд хэзээ бодит ашиг хүртэж эхлэх вэ?
Монголын тал алтан хувьцаа буй болгоод бодлогоо баривал барав. Түүнээс биш төр хувьцаа эзэмших бололцоогүй. Тийм мөнгө байхгүй. Байсан ч өөр зүйлд зарцуулдаг байгаа даа. Олон улсын худалдааны тогтсон жишиг стандарт гэж бий. Дэндүү хамаагүй улс хошуу дүрж өөрт ноогдоогүй эрх мэдлийг эзэмших гэж дайрахаар ингээд дампуурч дуусч байгаа хэрэг. Алтны 68 хувийн татвар тавьснаас болж 500 сая ам.долларын алдагдал гарчихаад байна. Үүнийг хариуцах эзэн одоо байна уу?