Бор-Өндөрийн
уулын баяжуулах үйлдвэрт “Жоншны үйлдвэрлэлийн өнөө ба ирээдүй, далд
уурхайн технологийн хөгжил” сэдэвт хурал өнгөрсөн даваа, мягмар гаригт
боллоо. Энэхүү хуралд Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр,
“Монголросцветмет”, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын
газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын экспортлогчдын
холбоо, ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургууль, Уул уурхайн хүрээлэн,
Улааны орд, “Рэдпаф”, “Оюутолгой” компани, Уул уурхайн аврах алба зэрэг
байгууллагын төлөөлөл илтгэл тавьж, жоншны салбар болон далд уурхайн
технологийн талаар хэлэлцсэн юм. Монгол улсад жоншны салбар харьцангуй
сайн хөгжсөн ч энэхүү түүхий эдийг зөвхөн нэмүү өртөг
МОНГОЛ УЛСЫН ЖОНШНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ
|
|
2007
|
2008
|
2009
|
2010
|
2011
|
Бүхэллэг жонш /мян.тн/
|
245
|
219
|
244
|
278
|
300
|
Флотацийн баяжмал /мян.тн/
|
110
|
115.7
|
115.3
|
140.7
|
116
|
Орлого /сая ам. $/
|
45
|
59.2
|
29.2
|
69
|
95.6
|
шингэсэн байдлаар экспортлох талаар төр тусгай бодлого гарган
хэрэгжүүлэх ёстойг хуралд оролцогчид онцолж байв. Манай улсад дэлхийн
жоншны нөөцийн 7 орчим хувь нь оногддог гэсэн тойм судалгаа гарчээ. Энэ
нь ойролцоогоор 27 сая тонн жоншны ашигтай нөөц юм. Гэхдээ салбарын
жоншны нөөцийг улс илүү нарийвчилсан байдлаар судалж тогтоох ёстойг
хуралд оролцогчид сануулж байсан юм.
Геологийн нөөцийн хувьд
Монголд 60-87 сая тонн жонш байх магадлалтай гэж үздэг байна. Гэвч
энэхүү нөөцийн ашиглах боломжтой хэмжээг яв цав тогтоож, тодорхой
бодлогоор ашиглах төрийн шийдвэртэй алхам энэ салбарт үгүйлэгдсээр өнөө
хүрчээ. Жоншны хувьд бүтээгдэхүүний төрөл зүйлээсээ шалтгаалаад янз
бүрийн үнэтэй байдаг. Сүүлийн арван жилийн хугацаанд дэлхийн зах зээл
дэх жоншны бүтээгдэхүүний үнэ гурваас дөрөв дахин нэмэгджээ.
Одоогийн
байдлаар дэлхийн зах зээлд нэг тонн флотацийн баяжмал буюу 95-97 хувийн
агуулгатай жоншны баяжмалын үнэ 400 гаруй ам.доллар байгаа бол
Бор-Өндөрийн үйлдвэр уг бүтээгдэхүүнийг 370 ам.доллараар Орос руу
экспортолж байна. Бор-Өндөрийн үйлдвэр нь жилдээ 120-130 мянган тонн
флотацийн баяжмал, 15-20 мянган тонн бүхэллэг баяжмал үйлдвэрлэдэг. Энэ
үйлдвэр Монголын жоншны нийт бүтээгдэхүүний 30-40 хувийг үйлдвэрлэдэг.
Одоогоор Монголд жоншны баяжмалын найман үйлдвэр ажиллаж байгааг
ЭБЭХЯ-ны төлөөлөл мэдээлж байсан юм.
Цаашдаа нэмж жонш баяжуулах
олон үйлдвэр ашиглалтад орох төлөвтэй байгаа бөгөөд уг асуудлыг илүү
системтэй болгохын тулд үйлдвэрийн тусгай зөвшөөрөл гаргах шаардлагатай
байгаа ажээ.
Жоншны баяжмалын үйлдвэр нь ашиглах гэж буй
ордынхоо хүдрийн агуулгатай уялдсан технологитой байх ёстой ч шинээр
баригдаж буй үйлдвэрүүд хүдрээ авах тодорхой орд газар ч үгүй байгаа нь
асуудал үүсгэж байна. Мөн жоншны экспортын зохицуулалтыг хийхгүй бол
компаниуд жоншны бүтээгдэхүүнээ хямд үнээр зарж, Монголын жоншны
бүтээгдэхүүний үнийг тэр аяар нь унагаж буйг салбарынхан ярьж байсан юм.
Жоншны компаниудын хувьд 75 хувийн агуулгатай бүхэллэг жоншийг дунджаар
130 ам.доллар/тонн-оор экспортолдог ажээ. Гэхдээ 25-30 гаруй хувийн
агуулгатай хүдрийг тун хямдаар гаргаж буй нь Хятадын хил дагуух
боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр хангадаг байна.
Дэлхийд
жонш нь өнөөдөр зөвхөн өндөр үнэтэй экспортын бүтээгдэхүүн бус, тухайн
улс орны дотоодын аж үйлдвэрийн салбарын нэн чухал түүхий эд болохын
хувьд улс орнууд жоншийг стратегийн баялаг гэж үзэн бодлоготойгоор
ашиглаж байна. Учир нь уг түүхий эдийг ган, хөнгөн цагаан хайлуулах
үйлдвэр, шил линз, паалан, пластик, газрын тос боловсруулалт зэрэг маш
олон салбарт өргөнөөр хэрэглэж байна.
Монголын жоншны салбарын
гол төлөөлөл болсон “Монголросцветмет” компанийн Ерөнхий захирлын орлогч
Т.Доржбал жоншийг улсын стратегийн бүтээгдэхүүн болохыг онцолсон юм.
Манай улсын хувьд жонш нь саяхныг болтол зөвхөн экспортын бүтээгдэхүүн
байсан бол өнөөдөр энэ түүхий эд илүү чухал баялаг болж байна.
Металлургийн болон бусад аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх гэж буй манай
улсад энэхүү түүхий эд үнэхээр стратегийн түүхий эд юм. Монгол улс
өнгөрсөн хугацаанд жоншны салбарын хөгжлийн суурь хөрсийг харьцангуй
амжилттай бүрэлдүүлж чадсан. Харин одоо салбарыг илүү тодорхой,
системтэйгээр хөгжүүлэх цаг иржээ.
Б.Төгс