Уул уурхайн бүхий л чиглэлийн компаниуд оролцсон “Mongolia Mining 2012”
олон улсын үзэсгэлэн өнөөдөр “Мишээл экспо” төвд эхэллээ. Энэхүү
үзэсгэлэнгийн арга хэмжээнд геологи хайгуул, ханган нийлүүлэлт, аюулгүй
ажиллагаа, нөхөн сэргээлт, банк санхүү, даатгал, програм хангамж,
тэсэлгээ болон салбарын боловсролын гэх мэт чиглэл чиглэлийн компаниуд
оролцож байна. Мөн уг үзэсгэлэнд “Mongolian Mining Journal” сэтгүүл
өөрийн хэсэг дээр сэтгүүлээ танилцуулан оролцож байна.
АНУ,
Австрали, Хятад, Орос, Канад гэх мэт 15 орны компаниуд оролцож буй олон
улсын уул уурхайн энэхүү үзэсгэлэн өнөөдөр, маргааш 09:00-18:00 цагийн
хооронд болно. Мөн үзэсгэлэнгийн үеэр салбарын компаниудын төлөөлөл үйл
ажиллагаагаа танилцуулан илтгэл тавих юм байна.
Өнгөрсөн жил уг
үзэсгэлэнд 60 орчим компани оролцохоор бүртгүүлж байсан бол энэ удаагийн
арга хэмжээнд оролцох компаниудын тоо өмнөх жилийнхээс нэмэгдэж 80-аас
давжээ.
Б.Төгс