Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Алтайн хүдэр 300 сая ам.долларын IPO хийнэ

Монголын төмрийн хүдэр гол экспортлогчдын нэг “Алтайн хүдэр” компани энэ оны дөрөвдүгээр улиралд Хонконгийн биржид 300 сая ам.долларын IPO хийхээр төлөвлөөд байна. Тус компани нь Говь-Алтай аймгийн Цээл суманд 71.7 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй гэж урьдчилсан байдлаар тогтоогоод буй “Таян нуур” ордод үйл ажиллагаа явуулдаг юм. Гэхдээ нөөцийн хэмжээг компанийн зүгээс албан ёсоор мэдээлээгүй байгаа юм.
Тус компани нь 2009 онд Хятадын “Baoshan Iron & Steel” компанийн нэгэн салбартай 15 жилийн хугацаатай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа ажээ.

“Алтайн хүдэр”-ийн IPO-ийн худалдааны менежментийг “Macquarie” болон “Merrill Lynch” зэрэг банк удирдан явуулах юм байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус компанийг оны сүүлээр 1 тэрбум ам.долларын хөрөнгө босгоно гэж мэдээлээд байна. Хэрэв “Алтайн хүдэр” оны сүүлээр үнэхээр 300 сая биш нэг тэрбум ам.доллар босгож чадвал энэ нь Хонконгийн бирж дээр энэ жил хийсэн IPO дундаас хамгийн том нь болж мэдэх юм.
Хэдийгээр “Алтайн хүдэр”-ийн төмрийн хүдрийн нөөц нь чанарын хувьд, Австрали, Бразил болон бусад орны төмрийн хүдрийн өндөр агуулгатай нөөцтэй харьцуулахад тийм сайн биш байж болох ч, Хятад улс нь одоогоор дэлхийн төмрийн хүдрийн импортын 40-50 хувийг дангаараа хэрэглэж буй юм.

Б.Төгс