Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Рио Тинто дээд амжилт тогтоов

Оюутолгой ордын дийлэнх хувийг эзэмшдэг дэлхийн хоёр дахь том уул уурхайн групп болох Рио Тинто нь төмрийн хүдэр болон коксжих нүүрсний олборлолтоороо энэ оны эхний хагаст дээд амжилт тогтоожээ.

Оны эхний зургаан сард тус компани 94.3 сая тонн төмрийн хүдэр олборлосон нь өнгөрөгч оны мөн үеийнхтэй харьцуулахад 4 хувиар илүү гарсан үзүүлэлт аж. Мөн коксжих нүүрсний олборлолт нь 9 хувиар өссөн байна.
Харин зэсийн олборлолт өөрчлөлтгүй байсан ба хөнгөн цагааных өнгөрсөн оныхоосоо 13 хувиар буурчээ.

“Дэлхийн эдийн засаг хүндэрсэн үед ийм амжилт гаргаж чадлаа. Одоо бид АНУ-ын эдийн засгийн сэргэлт, Евро бүсийн хямрал болон Хятадын эдийн засгийн удаашралд нөлөө үзүүлэхүйцээр ажиллаж байна” хэмээн Рио Тинтогийн Ерөнхий захирал Том Албаниз ярьжээ.

Г. Батболд