Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

АПЕК-ийн чуулганд Орос сонирхолтой төслүүдээ танилцуулжээ

ОХУ-ын Владивосток хотноо Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын /АПЕК/ Эдийн засгийн хамтын ажиллагааны 24 дэх удаагийн чуулга уулзалт энэ долоо хоногийн туршид үргэлжлэх юм. Зохион байгуулагч орны хувьд Орос улс чуулга уулзалтаар сонирхолтой төсөл, саналууд дэвшүүлж байгааг ажиглагчид онцолж байна.

Хөрөнгө оруулалтын төслүүдээс зам тээврийн дэд бүтцийн болон тээврийн шинэ чиглэлүүдийн тухай төсөл олны анхаарлыг ихээхэн татаж байгаа аж. Орос улс нь ойрын хугацаанд АПЕК-ийн орнууд хамтран ажиллах боломжтой томоохон хоёр мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Энэ нь Хойд тэнгисийн зам болон Берингийн хоолой дор байгуулах төмөр замын төсөл юм. Техникийн хувьд боломжтой бөгөөд эдийн засгийн ч ихээхэн ашигтай хэмээн Оросын  тал үзэж байна. Одоогоор Азиас Европ руу хийх тээвэрлэлт Суэцийн болон Панамын сувгуудаар дамжин гарч байгаа. Харин Хойд тэнгисийн зам үүнээс гуравны нэгээр богино байх юм байна. Мөн Сибирь, Байгаль-Амурын төмөр замын төслүүдээ танилцуулжээ.

Олны анхаарал татсан сонирхолтой саналын тухайд Оросын тал олон улсын бизнесийн асуудлуудыг шийдвэрлэх тусгай төлөөлөгчдийг бэлтгэх институт байгуулах санал дэвшүүлсэн байна. Энэ нь Ази-Номхон далайн бүс нутаг дахь гадаадын хөрөнгө оруулагчдад хүндрэлтэй тохиолдолд зөвлөгөө тусламж үзүүлэхээс гадна улс төрийн томоохон удирдлагууд болон өндөр албан тушаалтантай хүртэл холбож өгөх албаны хүмүүсийг бэлтгэх зорилготой аж.

Одоогоор АПЕК-ийн орнуудын төлөөлөгчид бизнесийн саналуудаа танилцуулж байгаа бөгөөд 21 гишүүн орны удирдагчдын уулзалт энэ сарын 8-ны өдрүүдэд болно.

Э.Од