Өмнөх халаа сэлгээний үеэр албан тушаал дээрээ үлдсэн Гүйцэтгэх захирал /CEO/ Александр Молинейг өнөөдөр халсан байна. Түүний оронд Rio Tinto Coal Australia-ийн Маркетингийн ерөнхий менежер Рос Троманс томилогдлоо.
“Чалко” Овооттолгойг худалдаж авах саналаасаа татгалзсаны дараа “Саутгоби” компанийн хувьцаа 19 хувиар унаад байсан юм. Харин энэхүү халаа сэлгээнүүдийн дараа хувьцаа нь өсөх хандлагатай болжээ. Торонтогийн бирж дээрх хувьцаа нь 7 хувиар нэмэгдэж, 2.34 доллараар худалдаалагдаж байна.
Г.Батболд