Дэлхийн уул уурхайн салбарынханд хэдийнэ танигдсан Сандвик компанийн өрмийн машин нь хүчин чадлаараа салбартаа тэргүүлэгч гэгддэг. Үүнд өрмийн дээжийн уртын үзүүлэлт болон өрөмдсөн цооногийн гүний хэмжээ хамгийн их байдаг зэргийг дурдаж болно. Тус компани технологи болон үйлчилгээгээ цаашид улам сайжруулж, хэрэглэгчиддээ хүрч ажиллах шинэ төлөвлөгөөний талаар “Сандвик Монголиа” компанийн Ерөнхий захирал Jamie Ruddy ярьж байна. Sandvik-ийн амжилтад хүрсэн түүхийн талаар ярихгүй юу?Sandvik компани нь 1862 онд Шведийн Сандвикен хотод байгуулагдаж байсан. Sandvik нь 150 жилийн хугацаанд маш урт замыг туулахдаа Шведийн жижиг компаниас дэвшилтэт технологи, инженерингийн чиглэлээр олон улсад тэргүүлэгч компани болтлоо өргөжин дэвжжээ. Sandvik Group нь бизнесийн таван салбарт үйл ажиллагаагаа эрхэлдэг компаниудыг удирдан ажилладаг. Үүнд Sandvik Mining, Sandvik Machining Solutions, Sandvik Materials Technology, Sandvik Venture болон Sandvik Construction зэрэг орно. Эдгээр бизнесийн хэсэг бүр нь судалгаа-хөгжил, үйлдвэрлэл болон бүтээгдэхүүн борлуулалт, сэлбэг хэрэгслийн үйлчилгээг бие даан хариуцаж ажиллах зарчимтай. Үргэлж инновацийг эрэлхийлж, хэрэглэгчид болон зах зээлийн шаардлагад анхааралтай соргог хандаж ажилласнаар Sandvik нийгэм болон тухайн салбарын хөгжлийг дагуулж, бүтээгдэхүүн болон шийдлийг нэвтрүүлж чадсан байгууллага болсон. Sandvik Mining болон Sandvik Construction компаниуд маань уул уурхай, барилга угсралтын салбарт тоног төхөөрөмж нийлүүлэлт, технологийн шийдэл, засвар үйлчилгээ зэргээрээ дэлхийд тэргүүлэгч түнш юм.
Дэлхийн даяар танай компани хэдэн салбартайгаар ажиллаж байна вэ?Дэлхийн даяар, Sandvik Group-ийн бизнесийн үйл ажиллагааг нийт 130 улс орон дахь төлөөлөгчийн газрууд удирдан явуулж байдаг. 2011 онд Sandvik Group нийтдээ 50 мянган ажилтантай 94 тэрбум гаруй швед кронын жилийн борлуулалт хийсэн амжилттайгаар ажилласан. Sandvik Mongolia компани бол Sandvik Group-ийн Ази, Номхон далайн бүсийн баг бүрэлдэхүүнд ордог юм. Үүнд Монгол, Хятад, Энэтхэг, Индонез, Зүүн Өмнөд Ази, Австрали, Шинэ Зеланд зэрэг улс орон дахь салбар багтдаг.
Танай компани Монголд хэзээ салбараа нээсэн бэ?Бид өөрсдийн салбар компаниа 2006 онд Улаанбаатар хотод нээж байсан. Өнөөдөр бид Чингисийн өргөн чөлөөнд, Монфреш барилгад байрлаж байгаа. Улаанбаатар хот дахь манай байр нь борлуулалт, үйлчилгээг хамтатгасан нэг цэг юм. Энэ газар бол манай компанийн төв оффис бөгөөд бидний худалдаа үйлчилгээний баг энд үйл ажиллагаагаа явуулж байна. Энд бидний агуулах, хэрэглэгч нартаа үйлчилдэг үйлчилгээний төв бий. Хүмүүс энд ирээд бидэнтэй уулзаж, манай үйлчилгээг сонирхож болно эсвэл манай http://www.mining.sandvik.com. цахим хуудсаар зочлоорой.
Танай компани Монголд ямар төрлийн тоног төхөөрөмж нийлүүлж борлуулж байна вэ?Sandvik Mongolia нь Sandvik компанийн бүх төрлийн тоног төхөөрөмжийг санал болгож байгаа. Энэ нь Монголын хэрэглэгчдэд нэг цэгээс өргөн хүрээний тоног төхөөрөмж авах боломжийг нээж өгч буй юм. Бид гүний уурхай болон ил уурхайн өрөм, ачих болон тээвэрлэх төхөөрөмж, бутлуурын төхөөрөмж, дугуйт өргүүр болон тоос дарах систем бүхий туузан дамжуулах төхөөрөмжийг нийлүүлж буй. Бидний эргэлтэт, хайгуулын, DTH болон top hammer өрмийн машин нь Монгол орон даяар маш сайн танигдсан. Sandvik-ийн хүдэр ачих болон зөөвөрлөх төхөөрөмж Оюутолгойн гүний уурхайд суурилуулагдсан байгаа. Sandvik Mining Systems газарт суурилуулсан болон газар дээгүүрх туузан дамжуулалтын төхөөрөмжийг Оюутолгойд хийж өгсөн. Мөн бид тэнд Sandvik-ийн төхөөрөмжийг хэвийн ажиллуулахад шаардлагатай засвар үйлчилгээ болон газар доорх ажиллагааг хариуцах багуудаа томилон ажиллуулж буй. Sandvik Mongolia нь DTH, top hammer өрмийн машин болон тэсэлгээний тоног төхөөрөмж, мөн хайгуулд зориулсан геологийн багаж хэрэгсэл зэрэг шаардлагатай бүхий л эд ангийг нийлүүлэх болно.
Сандвикаас тоног төхөөрөмж худалдаж авахын давуу тал нь юу вэ?Sandvik-ийн тухайд бусад өрсөлдөгчтэйгээ харьцуулахад тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны хүчин чадлаар өрсөлдөхүйц давуу талтай гэдгээ баталсан. Үүнд цооног өрөмдөх хэмжээ өндөр, бүтээмж сайтай, өрмийн хошууны гангийн элэгдэл багатай болон ямар ч төрлийн газарт өрөмдлөг хийхэд хамгийн бага зардалтай байдаг зэргийг дурдаж болно. Ер нь манай тоног төхөөрөмж нь зөвхөн өөрийн компанийнх бус бусад бүх компаниудын үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжүүдтэй нийцэж таардаг. Бидний эргэлтэт өрмийн хошуу /rotary bit/ гэхэд бүх төрлийн өрмийн машинд таардаг. Бид аль ч өрмийн машины хүчин чадлын үзүүлэлтийг бүтээмж илүү өндөртэй, илүү хэмнэлттэй болгож сайжруулж чадна. Өрмийн машин болон өрмийн хошуу хоорон дахь хэсгийн тоног төхөөрөмж нь суурь хүчин чадалд мөн маш чухал байдаг. Бид өөрийн үйлчлүүлэгчийн бүхий л үйл ажиллагааг хангаж ажиллаж чадна.
“Аюулгүй, Бүтээмжтэй, Тайван” эдгээр нь Sandvik Mining-ын эрхэмлэдэг зарчим юм. Бид Sandvik Mongolia-гаас худалдаа хийж байх үедээ манай үйлчлүүлэгчид бүтээгдэхүүнээс нэгээр тогтохгүй илүү олон бараа авна гэдэгт итгэдэг. Sandvik-ийн бүтээгдэхүүн болон бидний засвар үйлчилгээ нь Монголын хэрэглэгчдэд өндөр бүтээмжийг санал болгохоос гадна санаа амар ажлаа явуулах боломж өгдөг. Учир нь хэрэглэгчийн маань эрсдэл багасч, үйл ажиллагаа нь жигд хэвийн явах боломжтой шүү дээ. Бид дотроо нэгэн баг мэт шаргуу ажилладаг. Манай тоног төхөөрөмжийн хэсэг болон борлуулалтын хэлтсийн аль аль нь эрхэмлэдэг зарчмаа бэхжүүлж, хангаж ажилладаг.
Танай компанийн тоног төхөөрөмж, үйлчилгээ нь Монголын нөхцөлд хэр зохицдог вэ?Манай компанийн тоног төхөөрөмж нь эрс тэс уур амьсгалтай газрын онцлог хэрэгцээнд зориулагдан, мөн ямар ч төрлийн газарт, ямар ч хатуу чулуулагтай хэсэгтэй тулгарах чадвартайгаар бүтээгдсэн. Австралийн North West дэх Outback нутаг болон Монголын өмнөд хэсгийн хатуу ширүүн нөхцөлд Sandvik-ийн хайгуулын өрөмдлөгийн тоног төхөөрөмжөөр уул уурхайн салбарт хамгийн урт өрмийн дээжийг гарган авсан байгаа юм. Бидний эргэлтэт өрөмнүүд, тухайлбал D45KS болон D75KS зэрэг өрөм нь Монгол орон даяар тун сайн ажиллаж байна. Sandvik-ийн аюулгүй ажиллагаа болон одоо буй бүтээгдэхүүний хөгжил нь манай тоног төхөөрөмжийн дэлхийд тэргүүлэгч гэсэн байр суурийг бататгаж байгаа юм.
Ирээдүйд танай компани бизнесээ хэрхэн өргөжүүлэх вэ?Сандвик Монголд хөрөнгө оруулсан, хөрөнгө оруулсаар ч байх болно. Бид манай хэрэглэгчийн тоног төхөөрөмж болон бүтээмжийн зорилтыг дэмжиж, үйлчилж ажиллах шилдэг хүмүүсийг компанидаа урьж, татаж ажиллуулахыг эрэлхийлдэг. Бид бүтээгдэхүүнийхээ хүрэлцээтэй байдлыг хангаж ажиллахын тулд тоног төхөөрөмж, сэлбэг эд ангийн нийлүүлэлтийг хэвийн хангах болно. Ялангуяа манай хэрэглэгчид тоног төхөөрөмж яаралтай хэрэг болсон үед. Энэ ч үүднээсээ бид Улаанбаатар төдийгүй хөдөө орон нутагт салбараа нээхээр ажиллаж байна, ялангуяа бидний машин техник ажиллаж буй Өмнөговийн нутагт. Бид автоматжуулалт, алсын удирдлага бүхий ажиллагаа, аюулгүй ажиллагааны хяналт, илүү бүтээмжтэй ажиллах зэрэгт шинэ технологийг хөгжүүлж нэвтрүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Бид мэдээж өөрийн хэрэглэгч болон танай сэтгүүлийн уншигчдыг энд хүрэлцэн ирж ямар төхөөрөмж сонирхож буйгаа, биднээс ямар үйлчилгээ авахыг хүсч буйгаа, Монголын зах зээлд болон таны хэрэгцээнд бид юу хийвэл хамгийн сайн хувь нэмрээ оруулж болох талаар ярилцаасай гэж хүсч байна.
Танай компани Mining Mongolia үзэсгэлэнд оролцох гэж буй гэж дуулсан. Сандвик ямар төрлийн бүтээгдэхүүнээ танилцуулах гэж байна вэ?Бид Di550 DTH болон DE740 Heavy Duty Core хайгуулын өрмийн машинуудаа танилцуулна. Товчхондоо Сандвик Di550 бол DTH өрөмдлөг хийх шинэ өрмийн машин юм. Энэ нь 324 КВт дизель хөдөлгүүр болон 24.4 метр кубын 24 бар даралтаар хий шахах шахуургатай. Уг машин нь төмрийн хүдэр зэрэг хатуу чулуулагтай хэсэгт 5 инчийн хэмжээтэй DTH hammer-т төгс зохицдог. Энэхүү эрчим хүч, овор хэмжээний гойд сайн нийцэл нь уг өрмийн машиныг түлшний зарцуулалт болон үйл ажиллагааны зардлаараа боломжит хамгийн бага хэмжээтэй, ер бусын бүтээмжтэй ажиллагаатай техник болгож өгч байгаа юм. Зардал багатай машины хүчин чадлыг мөн өрөмдлөгийн үед эрчим хүчний дамжуулалтыг оновчтой болгох дизель RPM хяналтын системээр нэмж сайжруулсан байгаа. Мөн шахуургын төхөөрөмжийн халалтын түвшинг хянах сайжруулсан төхөөрөмж нэмсэн. Шинэ, тасралтгүй ажиллах зарчимтай тоос цуглуулагч /коллектор/ систем нь байгаль орчинд гаргах тоосжилтын хэмжээг багасгаж, шүүлтүүрийн насжилтыг уртасгаж, засвар үйлчилгээний шаардлага хэрэгцээг бууруулна.
Үйл ажиллагааг хялбаршуулах, аюулгүй ажиллагааны байдлыг сайжруулахын тулд бүхэл өдрийн турш ажиллах боломжтой цахилгаан үүсгүүрийг нь газрын түвшинд байршуулж өгсөн болно. Түлшний хурдан дүүргэх сонголт болон илүү том хэмжээтэй түлшний сав нь үр ашиггүй сул зогсолтыг арилгаж өгч буй юм. DE740 хайгуулын өрмийн машин бол Монголд сайн танигдсан. Үүнийг дунд оврын өрмийн машинд тооцдог. 9 метрийн урт бүхий өрмийн яндан татах болон оруулах чадамжтай. DE740 бол Сандвикийн одоогийн санал болгож буй хүнд нөхцөл дэх өрмийн машин болох DE700-гийн төрлийн загваруудын хоёр өрмийн машины нэг нь юм.
Эвхэгддэг бүтцийнхээ тусламжтайгаар энэхүү машин нь өмнөхөөсөө 1.8 метрээр богино болсон бөгөөд таталтын хүчний дээд хэмжээ нь 133.3 kN (30 мянган фүүт/хүч), түлхэлтийн хүчний дээд хэмжээ нь 67 kN (15 мянган фүүт/хүч), 1837 метр гүн өрөмдлөг хийх чадамжтай (6025 фүүт) (N хэмжээ) юм. Ингэснээр уг өрмийн машин нь зай талбай хэмнэсэн жинхэнэ үр ашигтай гүн цооногийн өрмийн машин болж буй юм. Илүү бага зай талбайд машинаа байрлуулан өрөмдлөг хийх шаардлагатай үед энэ нь илүү давуу тал болж өгдөг нь батлагдаж байгаа юм. Сандвикийн Монгол дахь манай түнш болох JPCM ХХК нь мөн хөдөлгөөнт бутлуур, шигшүүрийн тоног төхөөрөмж Sandvik QE 340 -ийг уг үзэсгэлэнгийн үеэр танилцуулах болно.
Үзэсгэлэнд оролцох нь ямар ач холбогдолтой вэ?Бид энэ үзэсгэлэнг Монголын уул уурхай, барилгын зах зээлийн өсөлтөд чухал ач холбогдолтой арга хэмжээ гэж үзэж байна. Бид мөн Монгол дахь Сандвикийн үүрэг оролцоог онцолж тодотгож харуулахыг хүсч байна. Монгол дахь Сандвикийн эрэлтийн өсөлт нь манай хэрэглэгчид дэвшилтэт, өндөр чанартай уул уурхай, барилгын тоног төхөөрөмж хэрэглэх хүсэлтэй байгааг харуулж байгаа юм. Уул уурхайн салбарын хэрэглэгчид, тухайлбал том, дунд гэрээт компани болон олборлогчид үйл ажиллагааны бүтээмжээ тогтмол сайжруулах шаардлагатай байдаг.
Үүний тулд тухайн хэрэглэгч яг санасан хэмжээндээ хүртэл, илүү их ч биш, илүү бага ч биш ажил гүйцэтгэдэг машин механизм сонгох нь тун чухал гэсэн үг юм. Энэхүү үзэсгэлэн бидэнд тоног төхөөрөмжүүдээ зөвхөн биет байдлаар танилцуулах боломж олгоод зогсохгүй, Сандвикийн дэлхийн бүтээгдэхүүний мэргэжилтнүүдэд өөрсдийн хэрэглэгчдийн онцлог хэрэгцээ шаардлагыг ойлгох, мөн үзэсгэлэнг сонирхогчдын асуух асуултуудад хариулт өгөх давхар боломжийг олгох юм. Үзэсгэлэн дэх Сандвикийн тоног төхөөрөмжийг танилцуулах хэсэг нь уг үзэсгэлэнгийн гадаах павилионд, гол хаалганы баруун хэсэгт бий. Танай уншигчдад, манай уг үзэсгэлэн дэх талбайд болон Улаанбаатар дахь төв салбарт хүссэн үедээ ирээрэй гэж урьж байна. Тэгвэл ажлын зорилгодоо хүрэхэд тань Сандвик–ийн тоног төхөөрөмж, технологийн шийдлээр хэрхэн туслаж болох вэ гэдгийг бид илүү сайн ойлгож чадах юм.
Холбоо барих:
Jamie Ruddy, Ерөнхий захирал утас: 976 70121930, Гар утас: (976) 99996510
И-мэйл: Jamie.Ruddy@sandvik.com
Амармэнд Дамдинсүрэн, Борлуулалтын ахлах ажилтан
Утас: 976 70121930 Гар утас: 99080313
И-мэйл, Amarmend.Damdinsuren@sandvik.com
David Hope, Үйлчилгээний менежер
Tel:(976) 70121930,
Mobile: (976)-99111465
Email; David.Hope@sandvik.com
Web; www.sandvik.com
цахим хуудас www.sandvik.com