Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Монголд хөрөнгө оруулагчид чуулж байна

“Монголд хөрөнгө оруулах нь” сэдэвт ээлжит чуулга уулзалт өнөөдөр Хонкогт нээгдлээ. Хоёр өдөр үргэлжлэх уг чуулганд манай улсад хөрөнгө оруулсан гадаадын уул уурхайн томоохон компаниуд болон хөрөнгийн зах дээр хувьцаагаа арилжиж санхүүжилт босгохыг хүсч буй Монголын цөөнгүй компанийн төлөөлөгчид оролцож байна.


Түүнчлэн Монголын шинэ Парламент , Засгийн газраас баримтлах хөрөнгө оруулалтын бодлогын талаар танилцуулахаар төр, засгийн төлөөлөл иржээ. Эхний өдрийн хуралдааныг Эдийн засгийн хөгжлийн яамны Дэд сайд О. Чулуунбат даргалж байна. Энэ өдөр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д. Зоригт, Монголбанкны удирдлага зэрэг хүмүүс сонирхолтой илтгэл тавьж, хөрөнгө оруулагчдын асуултад хариулав. Мөн Оюутолгой ХХК-ийн Гүйцэтгэх ерөнхий захирал К. Макрей төслийнхөө үйл ажиллагаа, ирэх жилийн төлөвлөгөөний талаар илтгэл тавьсан  нь олны анхаарлыг татлаа.

Б. Алигэрмаа