“Оюутолгой” компани Хятадаас эрчим
хүчний эх үүсвэр авах тухай гэрээ байгуулжээ. Өвөр Монголын эрчим хүчний
корпорацитай байгуулсан тус гэрээг өчигдөр үзэглэсэн байна. Эрчим
хүчний асуудлаа шийдсэнээр 2013 оны эхээр “Оюутолгой” компаний олборлолт
эхлэх болсон байна.
Анхны хүдрийн олборлолт зургаан долоо
хоногийн дараа эхлэнэ гэж “Оюутолгой” компанийхан төлөвлөж байгаа. Мөн
уурхайн газар доорх судалгаа 2013 оны эхний хагас жилд эхлэхээр болжээ.
Уг судалгааг 2016 онд эхлүүлэхээр төлөвлөсөн байжээ. Энэ тухай
www.mining.com-д мэдээлсэн байна.
Энэ мэдээ гарсны дараа “Turquoise Hill Resource” компанийн хувьцаа өсч 8.93 ам.доллар болсон байна.
Э.Хулан