Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Temasek Оюутолгой дахь эзэмшлийн хувиа нэмэгдүүлэв

Сингапурын төрийн өмчит хөрөнгө оруулалтын компани Temasek Holdings Оюутолгой төслийг хэрэгжүүлж буй Turquoise Hill Resources компани дахь эзэмшлийн хувиа 3.7 хувь болгожээ. Тус компани нь Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч “Айвенхоу Майнз” буюу Turquoise Hill Resources компанид багагүй хувь эзэмших болсон талаар өнгөрсөн зургадугаар сарын эхээр олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан юм. Үүний дараа тус компани Turquoise Hill-д эзэмших хувьцаагаа 31.4 сая ширхэгээр нэмэгдүүлж, 36.6 сая хувьцаа болгосон тухай өнгөрсөн лхагва гаригт АНУ-ын Үнэт цаасны комисс мэдээлжээ. Temasek-ийн Turquoise Hill дэх эзэмшлийн хувьцаа одоогийн үнэлгээгээр 297 сая ам.доллар болж буй юм. 

Temasek Holdings хөрөнгө оруулалтын компани нь Сингапурын Засгийн газрын эзэмшлийн компани бөгөөд энэ оны гуравдугаар сарын байдлаар 161 тэрбум ам.долларын хөрөнгө эзэмшдэг гэсэн дүн гарчээ. Гэхдээ үүний ердөө гурван хувь нь эрчим хүч, эрдэс баялгийн компаниудад оруулсан хөрөнгө оруулалт байдаг. Харин үлдсэн хувийг санхүүгийн үйлчилгээ, холбоо харилцаа, хэвлэл мэдээлэл, технологи, зам тээвэр, аж үйлдвэр, үл хөдлөх хөрөнгө зэрэг салбарын компаниудад хийсэн санхүүжилт эзэлдэг ажээ.

Б.Төгс