Геологийн төв лаборатори ХБНГУ-ын
Геошинжлэх ухаан, Байгалийн нөөцийн улсын хүрээлэнтэй хамтарч “Эрдэс
баялаг – Стандартчилсан загвар” сэдэвт олон улсын бага хурлыг
арваннэгдүгээр сарын 27-28-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Дэлхийн
зах зээл дэх Монгол улсын нэр хүндийг Аттестатчилсан стандартчилсан
загварын үйлдвэрлэл, борлуулалт, хэрэглээгээр нэмэгдүүлэх, олон улсын
хэмжээнд сурталчлах зорилготой юм. Хуралд уул уурхайн салбарын төрийн
болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож стандартчилсан загварын
талаар хэлэлцэж, санал бодлоо солилцоно.
Монгол улсад уул
уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жил, Геологийн төв лаборатори
байгуулагдсаны 55 жил, геологийн салбар дахь Монгол-Германы хамтын
ажиллагааны 50 жилийн ойн хүрээнд уг хурлыг зохион байгуулж байгаа аж.
Э.Хулан