Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

MMC дэд бүтцээ өргөжүүлэв

Монголын нүүрсний салбарын хамгийн том компаниудын нэг Mongolian Mining Corporation Ухаа худаг-Баруун наран уурхайг холбосон хатуу хучилттай зам барьж байгуулж дууссанаа өчигдөр мэдээллээ. Энэхүү 32 км үргэлжилсэн зам нь Баруун наран уурхайгаас Ухаа худагийн нүүрс боловсруулах үйлдвэр рүү чиглэсэн нүүрс тээвэрлэлтээс үүдсэн хөрсний эвдрэл, тоосжилтын сөрөг нөлөөллийг багасгахын зэрэгцээ эдийн засгийн хувьд илүү үр ашигтай болгоно гэдгийг тус компани онцолсон байна. Замын бүтээн байгуулалтын ажилд нийтдээ 23 сая ам.доллар зарцуулжээ. Энэхүү замаар жилдээ 10 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой юм байна. MMC энэхүү зам барих ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн аравдугаар сард бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж дуусгажээ. Харин өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд уг замыг улсын комисс хүлээн авчээ. 


Б.Төгс