Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Фридланд “Ivanplats”-ийн хувьцааг Лондоны биржид гаргана

Энэ сарын 2-5-ны өдрийн хооронд Лондон хотод “Mines and Money London” хурал болж буй. Хурлын үеэр “Айвенхоу Майнз” компанийн ТУЗ-ийн дарга асан Роберт Фридланд илтгэл тавьжээ.

Илтгэлдээ тэрбээр Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад хэрэгжүүлж буй зэсийн үлэмж орд бүхий “Kamoa” төслийнхөө тухай ярьжээ. Түүний тайлбарлаж буйгаар, энэхүү төсөл нь дэлхий дээрх зэсийн хамгийн том төсөл болох боломжтой ажээ. Мөн Роберт Фридланд “Ордыг түшиглэн зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр барьснаар бид дайвар бүтээгдэхүүн болох хүхрийн хүчил үйлдвэрлэнэ. Хүхрийн хүчил энэ улсад маш их эрэлттэй байгаа. Түүнээс гадна энэ төсөл “Tenke Fungurume”-ээс ч том баялаг байх болно. Каmoa төслийн орд уг ордоос бүх талаараа илүү” гэжээ. “Tenke Fungurume”-ийн орд нь Конго улсын зэс, кобалтийн хамгийн том орд бөгөөд 1500 километр квадрат нутгийг хамардаг.

Мөн тэрбээр  “Ivanplats”(TSX:IVP) компанийн хувьцаагаа 2013 оны эхний хагаст багтаан Лондоны хөрөнгийн бирж дээр арилжих болсноо мэдэгдсэн байна. Өнгөрсөн аравдугаар сард тус компани  Торонтогийн хөрөнгийн бирж дээр IPO хийж, 300 сая ам.доллар босгосон билээ.

Э.Хулан


  • Зочин (203.194.113.3)
    Ene Friidland novshin buh litsenzuudig hurah heregtei Mongold ezemshij bga
    2013 оны 01 сарын 03 | Хариулах