2012 оны Монголын уул уурхайн шилдгүүдийг шалгаруулах Ёслол маргааш Blue Sky цамхагт эхэлнэ. Энэ удаагийн шалгаруулалтын онцлох үйл явдал нь Монголын уул уурхайн бүхий л том компаниуд “Шилдэг эко уурхай” номинацид хүчтэй өрсөлдөж байна.
Монголын Алт,
Энержи Ресурс, Оюутолгой, Монполимет, Шижир Алт, Бороо гоулд, Алтан Дорнод
Монгол, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, Багануур, Өрмөн-Уул зэрэг олон компани “Оны шилдэг эко уурхай” номинацид
дэлгэрэнгүй тайлан материалаа ирүүлжээ. Материалыг Байгаль орчин, ногоон
хөгжлийн яамны мэргэжлийн баг 2012 оны судалгаа, хяналт дээрээ үндэслэн дүгнэж,
Mining Journal Awards-ийн
Шүүгчдийн зөвлөлд үзүүлэлт бүрээр нь ирүүлээд байна. Энэхүү дүгнэлт болон
Шүүгчдийн зөвлөлийн онооны нийлбэрээр эцсийн шалгаруулалтыг хийж, Оны шагналтныг
маргааш орой зарлана.
Түүнчлэн, “Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа”, “Шилдэг технологи”, “Хайгуулын шилдэг компани”, “Шилдэг ханган нийлүүлэгч”-ийг
мэргэжлийн шалгуур үзүүлэлтийн дагуу тодруулж байна. Уул уурхайн хариуцлагатай
үйл ажиллагаа эрхэлж буй хамт олны нөр хөдөлмөрийг хүндэтгэх Ёслолд салбарын
мэргэжилтнүүд, Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд, манай улсад суугаа
Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд хүрэлцэн ирнэ.
Mining Journal Awards ёслолын хамгийн сонирхолтой хэсэг нь олон нийтийн дунд бүтэн сарын
хугацаанд явуулсан санал асуулгын дүнг нэгтгэн “Оны уул уурхайн хүн”, “Уул
уурхайг дэмжигч байгууллага”-ыг зарлан хүндэтгэх юм.