Монголын Өрөмдлөгийн холбоо болон
ШУТИС хамтран “Монгол орны Өрөмдлөгийн албаны тулгамдсан асуудлууд,
шийдвэрлэх арга замууд” сэдэвт онол, практикийн арвандөрөвдүгээр бага
хурлыг энэ сарын 12-14-нд ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн 1-203 танхимд
зохион байгуулахаар болжээ. Хурлын үеэр өрөмдлөгийн ажлын менежмент,
арга, техник, технологи, сургалт, судалгааны талаар хэлэлцэж, илтгэл
тавих аж.