Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Оюутолгой нээлтээ хийнэ

Оюутолгойн зэс алтны арвин нөөцөд тулгуурласан Хүдэр баяжуулах үйлдвэр энэ сарын 27-нд нээлтээ хийнэ. Тус уурхай өнгөрсөн зунаас хүдэр олборлож эхэлсэн. Мөн Өвөрмонголын “Эрчим хүчний групп”-ээр дамжуулан Баяннуур аймгаас Баяжуулах үйлдвэрийн эрчим хүчний асуудлыг шийдэж чадсан учир ийнхүү үйлдвэрлэлийн шатанд дэвшин орох гэж байна.

Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд тэргүүтэй төр засгийн төлөөлөгчид оролцох товтой байна. Оюутолгой уурхайн анхны бүтээгдэхүүн цахилгааны хангамжаа шийдсэнээс хойш гурван сарын дотор гарна хэмээн компанийнхан мэдэгдэж байсан бөгөөд ийнхүү ондоо багтаан дэлхийд томд тооцогдох үйлдвэр өмнийн говьд ажиллаж эхлэх нь. Оюутолгойд ашиглах гүний уурхайн болкчлон олборлох технологийг өдгөө дэлхийн цөөхөн оронд ашиглаж буй юм.