Монгол Улсад уул уурхайн салбар үүсч
хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан эрдэмтэд, мэргэжилтнүүдийн дунд
эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг зарлажээ.
Энэхүү
уралдаанд шалгарсан эрдэм шинжилгээний бүтээлийн “Уул уурхайн
салбар-Хөгжлийн тулгуур II” эрдэм шинжилгээний бага хурлыг Уул уурхайн
яам, Ашигт малтмалын газар хамтран зохион байгуулж байна.
Уг
бага хуралд Уул уурхайн хүрээлэнгийн дэд захирал Б.Пүрэвтогтох
“Монголын уул уурхай ба шинжлэх ухаан”, Монголын экспортлогчдын
холбооны тэргүүн Д.Галсандорж “Монгол улсад уул уурхайн бүтээгдэхүүний
бирж байгуулах шаардлага, боломж”, Ашигт малтмалын газрын Шатах ашигт
малтмалын судалгааны тасгийн дарга Ж.Батбилэг “Уул уурхайн нэмүү өртөг
шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл-гуравдагч зах зээлд гарах гарц” зэрэг
сэдвээр үндсэн илтгэлүүд тавигдсан юм.
Бага хурлын төгсгөлд
эрдэм шинжилгээний илтгэлүүдээр нийтийн хэлэлцүүлэг зохион явуулж,
шилдэг илтгэлийн эзэнд 5 сая төгрөгийн шагнал гардуулах ажээ.
Г.Идэр