Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан
баярын хурал, хүндэтгэлийн цэнгүүн Соёлын төв өргөөнд эхэллээ. Уул
уурхайн сайд Д.Ганхуяг хурлыг нээж үг хэлсний дараа Ерөнхий сайд
Н.Алтанхуяг уул уурхайн салбарынханд баяр хүргэж, Шинэчлэлийн Засгийн
газраас уул уурхайн салбарт авч хэрэгжүүлж буй ажлуудынхаа талаар
товчхон мэдээлэл хүргэв. Мөн Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүх,
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Д.Дамба нар баярын
мэндчилгээ дэвшүүллээ.
Баярын хурлын дараа “Тэргүүний уурхайчин”
цол тэмдэгээр ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн эрдэм
шинжилгээ хариуцсан дэд захирал, доктор Д.Гэрэлт-Од, “Гложекс холдинг”
ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар, Ашигт малтмалын газрын Уул
уурхайн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Жаргалнэмэх, “Бороо гоулд” ХХК-ийн
ахлах метал үрэгч П.Очирбат нарыг, “Уул уурхай-90 жил” хүндэт медалиар
Монголын экспортлогчдын холбооны тэргүүн Д.Галсандорж, Уул уурхайн
яамны ахлах мэргэжилтэн Д.Дамба нарыг шагнажээ.
Г.Идэр