Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Аспайр нүүрсээ Оросын боомт дээр худалдана

Хөвсгөл аймагт коксжих нүүрсний Овоот төслийг хэрэгжүүлж буй Аспайр Майнинг компани Noble групптэй жил гаруйн өмнө хийгээд байсан түншлэлээ өргөтгөсөн талаар мэдээллээ. Энэхүү тохиролцооны хүрээнд Noble групп Овоотоос олборлосон нүүрсийг Хятадын зах зээлээс гадна, Оросод өөрсдийн эзэмшдэг зүүн эргийн боомтод хүргэж худалдах үүрэг хүлээх юм байна. Мөн Овоотын нүүрсний 60 хүртэлх хувийг борлуулж, ордыг төмөр замын төв сүлжээнд холбосон төмөр зам тавих ажлын зардлын 10 хувийг гаргахаар болжээ. Үүнээс гадна 5 сая долларын богино хугацааны зээл олгохын зэрэгцээ, тус компани дахь эзэмшлийн хувиа 10.1-14.9 хувьд хүргэх юм байна. Хувьцааны арилжааны дүнд 2.8 сая австрали долларыг босгох ажээ. Энэхүү мэдээлэл цацагдмагц Австралийн хөрөнгийн бирж дээр Аспайрын хувьцаа 61 хувиар өсч 0.095 доллар болоод буй юм. Монголдоо нөөцөөрөө эхний хоёрдугаарт бичигдэх Овоотын олборлолтыг 2016 онд эхлүүлнэ гэж төлөвлөж буй бөгөөд 15-20 жил ашиглах тооцоотой байгаа юм. 

Б.Төгс