Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Харанга ресорс“-ын Сэлэнгэ орд 250-400 сая тонн нөөцтэй

“Харанга ресорс” (ASX:HAR) компани Сэлэнгэ төмрийн хүдрийн орд дахь өрөмдлөгийн ажлаа дуусгажээ. Өрөмдлөгийн үр дүнд Сэлэнгэ ордын Дундбулаг болон Баянцогтын хэсгээс 40 хүртэл хувийн маш өндөр агууламжтай төмрийн хүдэр илэрсэн байна. Өнгөрсөн оны гуравдугаар сарын байдлаар Баянцогт хэсгийн төмрийн хүдрийн агууламжийг 24.4 хувь гэж тооцож байсан юм.

Дундбулаг хэсгийн төмрийн хүдрийн агууламж:
-    60 метрээс 23 хувийн төмрийн хүдэр
-    17 метрийн гүний 16 метрээс 25 хувийн төмрийн хүдэр
-    113 метрийн гүний 24 метрээс 27 хувийн төмрийн хүдэр
-    172 метрийн гүний 120 метрээс 20 хувийн төмрийн хүдэр
-    251 метрийн гүний 66 метрээс 22 хувийн төмрийн хүдэр
-    275 метрийн гүний 98 метрээс 21 хувийн төмрийн хүдэр тус бүр илэрчээ.

Харин Баянцогтоос 32-40 хувийн агууламжтай төмрийн хүдэр илэрсэн байна. Мөн уг хоёр ордын магнетитаас 65-66 хувь буюу маш өндөр агууламжтай төмөр илэрчээ. Өндөр-Ухаа дахь хэсэгт 12 нүх өрөмдөхөд нэгээс бусдад нь илэрц илэрсэн байна. Гэхдээ лабораторийн хариу гараагүй байгаа юм. Энэ нь Дундбулаг, Баянцогт, Хүйтэн голын араас орох дөрөв дэх том төмрийн хүдэртэй хэсэг юм. “Харанга ресорс” компани Сэлэнгийн төмрийн хүдрийн ордоо нийтдээ 250-400 сая тоннын төмрийн хүдрийн нөөцтэй гэж таамаглаж байна.   

Өнгөрсөн долоо хоногт тус компани Австралийн хөрөнгийн бирж дээр зургаан сая ам.долларын хувьцаа гаргаж нэмэлт санхүүжилт босгосон бөгөөд зөвхөн Монголын хөрөнгө оруулагчдад энэхүү хувьцаагаа худалдсан юм. Энэ санхүүжилтээр “Сэлэнгэ” төслийн ТЭЗҮ-ийг хийх ажээ.

Э.Хулан