Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Aspire Mining (ASX: AKM) компанийн хувьцаа 61.9 хувь буюу 0.175 австрали доллар болж өсчээ. Тус компани өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Noble (SGX: N21) групптэй жил гаруйн өмнө хийсэн түншлэлээ өргөтгөж буйгаа мэдэгдсэн юм. Пүрэв гаригийн хаалтын арилжаанд тус компанийн хувьцаа 0.082 австрали доллар байжээ.
Өргөтгөсөн түншлэлийн хүрээнд Noble групп Aspire Mining компанид таван сая ам.долларын богино хугацааны зээл өгөх юм. Ингэснээр тус компани дахь эзэмшлийн хувиа 14.9 хувьд хүргэхээр болж байна.
“Aspire Mining” компани нь Хөвсгөл аймагт Овоот коксжих нүүрсний төсөл хэрэгжүүлдэг юм.
Э.Хулан