“Centerra Gold” компани өнгөрсөн онд 387076 унц алт олборлосон тухай “Reuters” агентлаг мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 40 хувиар буурсан үзүүлэлт аж. Киргизийн Кумторын ордоос олборлох алтны хэмжээ багассанаас шалтгаалж, ийн буурчээ. Тус улсын Засгийн газраас Кумторын ордод үйл ажиллагаа явуулах “Centerra Gold” компанийн эрхийг өнгөрсөн оны эхээр түр хугацаанд хааж байсан юм.
Гэхдээ энэ онд 630 орчим мянган унц алт олборлохоор төлөвлөжээ. Торонтод төвтэй тус компанийн хамгийн том алтны уурхай нь Киргизийн Кумтор юм. Энэ уурхай 100 хувь Канадын компанийн мэдлийнх. Ордын олборлолт 1997 онд эхэлсэн бөгөөд 2006 оны эцэс хүртэл зургаа орчим сая унц алтыг эндээс олборлосон юм.
Э.Хулан