Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Рио Тинто төмрийн хүдрийн олборлолтоо нэмэгдүүлнэ

Англи, Австралийн хөрөнгө оруулалттай Рио Тинто компани 2013 онд төмрийн хүдрийн олборлолтоо 15 хувь буюу 290 сая тонн болгон нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. 2012 онд дэлхийн зах зээлийн байдал таагүй, тогтворгүй байдал үргэлжилсээр байгаа ч уул уурхайн бизнес цаашид өсөх хандлага хэвээр байна гэж Рио Тинто компанийн шинжээчдийн зүгээс үзжээ. 2012 онд төмрийн хүдрийн олборлолтоо 253 сая тонн хүртэл нэмэгдүүлсэн билээ.

Мөн хамгийн сүүлийн мэдээллээр манай улсын Оюутолгойн орд газарт ажиллаж буй тус компанийн Гүйцэтгэх захирал Том Албанез ажлаасаа огцроод байна. Мозамбик дахь салбар компанийн ашиг орлого 14 тэрбум ам.доллараар буурч толгой компанийн 2012 оны санхүүгийн гүйцэтгэлд муугаар нөлөөлсөнд түүнийг буруутай хэмээн үзсэн болохыг эх сурвалж мэдээлжээ. Том Албанезийн хашиж байсан албанд Рио Тинто компанийн төмрийн хүдрийн үйлдвэрлэл хариуцсан захирал Сэм Уолшийг томилсон байна. Энэхүү мэдээллийн дараагаар  тус компанийн хувьцааны ханш тогтворгүйжээд байгаа аж. 

Э.Од