Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Рио Тинто” шинээр 2000 ажлын байр нээжээ

Австралийн баруун хэсэг дэх Пилбарагийн бүс нутагт “Рио Тинто” компани шинээр 2000 гаруй ажлын байр нээж байгаагээ мэдээлжээ. Пилбарагийн бүс нутгийн төмрийн хүдрийн үйлдвэрүүдэд өнөөдрийн байдлаар 9000 орчим хүн ажиллаж байна. Энэ бүс нутагт “Рио Тинто”-гоос гадна “BHP Billiton” компани төмрийн хүдэр олборлодог юм.  

“Рио Тинто” компани Гвинейд төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлж байгаа. Австрали дахь төмрийн хүдрийн ордоо дээрх төсөлтэй ижил хэмжээнд хүргэхийн тулд 3.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх болсноо зарласан юм. Энэ хөрөнгө оруулалтаар дээрх ажлын байрыг шинээр бий болгож байгаа аж.

Өнгөрсөн онд Австралийн Пилбарагийн бүс нутаг дахь ордоос 253 сая тонн төмрийн хүдэр олборлож байжээ. 2013 онд 283 сая, 2015 оны дунд үе гэхэд 353 сая тонн төмрийн хүдэр олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байна.  

Э. Хулан