Нөгөөтэйгүүр, олон улсын ногоон байгууллагууд “Дэлхийн банк” болон “Олон улсын санхүүгийн корпораци”-ийг байгаль орчинд хамгийн бага нөлөөлөхүйц шийдлийг санал болгосон төсөлд хөрөнгө оруулах зорилгоосоо ухарч байна хэмээн ихээхэн шүүмжилсээр байна. “Дэлхийн банк” хүлэмжийн хийн ялгарлыг дэмжих нүүрсний цахилгаан станцын төсөлд хөрөнгө оруулах гэж буйг онцолж буй юм. Мөн малчдын хэвийн аж амьдралыг хангах, усны асуудлыг баталгаажуулах гэх мэт олон асуудлыг нарийн төлөвлөөгүйг тэд ярьж, шүүмжилж буй юм.
“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын тухайд Монголын Засгийн газар, “Рио Тинто”-гийн төлөөлөл өнгөрсөн лхагва гаригт Улаанбаатарт хэлэлцсэн ч дараа дараагийн уулзалтуудаар нэгдсэн ойлголтод хүрэхээр болоод байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн, “Рио Тинто” төслийн хоёр дахь үе шатыг эхлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг баталгаажуулж чадах эсэхийг харуулах мөч тун ойртсоор байна. Тэд ирэх сарын дунд үе гэхэд зээл авах саналын хариугаа авах төлөвтэй байна.
Б.Төгс