Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Coal Mongolia 2013” чуулга уулзалт эхэллээ

Нүүрсний салбарын “Coal Mongolia 2013” олон улсын хурал, үзэсгэлэн эхэллээ.  Уул уурхайн сайд Д.Ганхуяг, чуулганы нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар үг хэлснээр арга хэмжээг албан ёсоор нээсэн юм. Хөтөлбөр ёсоор “Монгол улсын нүүрсний байдал, өнөөгийн чиг хандлага” сэдвийн дор хурлын эхний хэсгийн хэлэлцүүлэг өрнөх юм байна. Энэхүү хэсэгт Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, “Монголын уул уурхайн корпораци”-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, “Гложекс” холдингийн Ерөнхийлөгч Л.Наранбаатар нар илтгэл тавих юм. 2012 оны байдлаар шинээр улсын нөөцөд 4,9 тэрбум тонн нүүрсний нөөцийг бүртгэжээ. Мөн манай улс өнгөрсөн онд 31,1 сая тонн нүүрс олборлож, үүнээс 20,5 сая тонныг нь экспортолсон бөгөөд улсын төсөвт 828,5 тэрбум төгрөгийн орлого оруулсан тухай салбарын сайд илтгэлдээ дурьдав. Хоёр өдөр зохион байгуулагдах “Coal Mongolia” гурав дахь удаагийн хурал, үзэсгэлэнд дэлхийн 10 гаруй орны 700 орчим  төлөөлөгч оролцож байна.

Э.Од