“Монголын геологи хайгуул-2013” чуулга
уулзалт энэ жил Оросын Соёл Шинжлэх Ухаан, мэдээллийн төвд тав дахь жилдээ чуулж байна. Жилдээ нэг удаа хуралдаж,
салбарын ололт амжилт алдаа, оноогоо хэлэлцдэг уг хурлын нээлтэд Уул
уурхайн сайд Д.Ганхуяг оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.
Үүний
дараа хурлыг Зохион байгуулах зөвлөлийн дарга Ч.Энх-Амгалан “Монголын
геологи хайгуул” чуулга уулзалтын таван жилийн ойн танилцуулгыг хийж,
Уул уурхайн яамны Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт эрдэс
баялгийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг
танилцууллаа.
Үдээс өмнөх хуралдаанд төрийн байгууллагуудын
эрдэс баялгийн салбарт дахь аж ахуйн нэгжүүдийн татварын орлого, ашигт
малтмалын бүтээгдэхүүн, дагалдах эрдсийн судалгаа, улсын төсвийн
хөрөнгөөр гүйцэтгэж буй геологийн судалгааны өнөөгийн байдал, шийдвэрлэх
арга зам зэрэг сэдвүүдээр илтгэлүүд тавигдсан бол үдээс хойшхи хуралд
геоологи, хайгуулын мэргэжлийн түвшинд хийгддэг судалгаа, шинжилгээтэй
холбоотой илтгэлүүдийг холбогдох мэргэжилтнүүд тавьж байна.
Энэ
жил хууль эрх зүйн шинэтгэлтэй холбоотойгоор гадаад, дотоодын хөрөнгө
оруулалттай геологи, хайгуулын компаниудийн үйл ажиллагаа доголдож,
санхүүгийн эрсдэлд орж буйг геологчид онцлон ярьж байна.
Г.Идэр