Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

БРИКС-ийн орнууд Хөгжлийн банк байгуулах асуудлыг хэлэлцэнэ

Хөгжингүй орнуудын БРИКС нэгдлийн тав дахь удаагийн чуулга уулзалт энэ сарын 26-27-ны өдрүүдэд Өмнөд Африкийн Дурбан хотноо эхлэх гэж байна. Энэ удаагийн чуулганаар  гишүүн орнууд Хөгжлийн банк байгуулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус орнуудын удирдагчид албан бус уулзалт хийхдээ валютын нөөцийн сан бүрдүүлэх нөхцөлүүдийг хэлэлцэж 240 тэрбум ам.доллар байхаар тогтсон билээ. Сангийн тал хөрөнгө нь БРИКС-ийн орнуудын үндэсний валютаар байж болох талаар ч мөн яригдаж байна. 

Тус нэгдлийн гишүүн орон БНХАУ-ын шинэ удирдагч Си Зиньпин хилийн чанад дахь анхны айлчлалаа Орос улсаас эхэлж байгаа бөгөөд тэрээр айлчлалынхаа дараа шууд БРИКС-ийн чуулганд оролцохоор төлөвлөж буй. Хоёр орны удирдагчид чуулганы үеэр эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон хэлэлцээрүүд хийнэ хэмээн олон улсын ажиглагчид таамаглаж байна.

Э.Од