“Оюутолгой” төслийн дөрөвдүгээр сарын төсвийг баталсан тухай “Блүмберг” мэдээлжээ. Энэ тухай Уул уурхайн сайд Д.Ганхуяг гар утсаараа мессеж илгээсэн гэнэ.
“Оюутолгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн хурал өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд болохоор төлөвлөгдөж байсан ч хойшилсон юм. Тус компанийн гуравдугаар сарын төсвийг батлахдаа Монголын талыг төлөөлсөн ТУЗ-ийн гурван гишүүн “Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалт нэмэгдсэн шалтгааныг гуравдугаар сардаа багтан тайлбарлахыг шаардсан билээ. Гэсэн ч төслийн анхны хөрөнгө оруулалт яагаад өссөн талаар одоо болтол тодорхой мэдээлэл өгөөгүй л байна.
Э.Хулан