Ухаахудагийн нүүрсний ордод олборлолт явуулдаг “Энержи Ресурс” буюу Mongolian Mining Corporation-ийн хувьцааны ханш Хонконгийн хөрөнгийн бирж дээр буурсаар байна. Өнөөдрийн арилжаагаар тус компанийн нэгж хувьцаа 2,76 хонконг доллараар арилжаалагдаж, арилжаа эхэлснээс хойш 3,16 хувиар унажээ. Өнөөдрийн хамгийн доод үнэ 2,75 хонконг доллар болсон нь IPO хийснээс хойш хамгийн доод үнэдээ хүрээд байгаа юм.
52 долоо хоногийн хамгийн өндөр ханш жилийн өмнө 8,05 хонконг доллар байсан бол өнөөдөр 60 гаруй хувиар буурч, хамгийн доод үнэдээ хүрчээ. Харин Хятадын нүүрсний хамгийн том компани болох “Шиньхуа Энержи” компанийн хувьцаа өнөөдөр 1,06 хувиар өссөн байна. Сүүлийн нэг жилд тус компанийн хувьцаа 13 орчим хувиар л буурчээ. Тэгвэл Хонконгийн хөрөнгийн биржийн Hang Seng Index өнөөдөр 12,00 цагийн үед 0,5 хувийн өсөлттэй байгаа юм.
С.Болд