Хөвсгөл аймаг дахь Овоотын коксжих нүүрсний орд дээр төсөл хэрэгжүүлэгч “Аспайр майнинг” компанийн Бүрэн бус гүйцэтгэх захирал Росс Троманс огцрох хүсэлтээ илэрхийлжээ. Тэрбээр “Саусгоби сэндс” компанийн Ерөнхийлөгч юм байна.
Өмнөговийн Овооттолгой нүүрсний уурхайг “Саусгоби сэндс” компани эзэмшдэг. Уурхайн үйл ажиллагааг эрчимжүүлэхтэй холбогдуулан Р.Троманс “Аспайр майнинг”-ийн Бүрэн бус гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорч байгаа гэнэ. Энэ талаар “Аспайр майнинг” компанийн Ерөнхийлөгч Дэвид Мак-Суини мэдэгдсэн байна.
Э.Хулан