Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Рио Тинто охин компаниудаа зарж эхэллээ

Рио Тинтогийн охин компани Turquoise Hill Resource Австралийн зэс алтны Ivanhoe Australia компаний 57 хувийг эзэмшдэг. Энэ эзэмшлээ зарах болсон талаараа Рио Тинтогийн шинэ Ерөнхий захирал Сэм Уолш мэдэгдсэн байна.

Рио Тинто компанийхан Америкийн Citigroup-ээр энэхүү арилжааг хийлгүүлэхээр болсон байна. Citigroup компани нь Turquoise Hill Resource-ийн охин компани болох “Саутгоби ресорсиз” -ийн хувьцааг зарахаар ажиллаж байсан ч хойшилсон билээ.

“Рио Тинто” компаний мэдэгдэлд хөрөнгө оруулагчид гайхсангүй. Учир нь тус компани Оюутолгой төслийн санхүүжилтийг олохын тулд охин компаниудаа худалдахаар зэхэж байгаа нь тодорхой болоод байгаа билээ.

Э.Хулан