Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Монголд хөрөнгө оруулагчдын чуулган Лондонд эхэллээ

Их Британийн нийслэл Лондон хотноо Монголд хөрөнгө оруулагчид чуулж байна. Энэхүү чуулга уулзалт нь манай улс Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг шинээр боловсруулж буй цаг үетэй давхцаж буйгаараа онцлог юм. Энэ сарын 16-ны өдөр эхэлж, 18-ны өдөр хүртэл үргэлжлэх чуулганаар Хөрөнгө оруулалтын хуулийн шинэ төслийн талаар танилцуулахаар төлөвлөжээ.

Хуулийн төслийг боловсруулсан Эдийн засаг, хөгжлийн яамны Дэд сайд О.Чулуунбат Монгол улсын Засгийн газрын бодлого, эдийн засгийн өнөөгийн байдал болоод Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн талаар танилцуулах юм байна. Мөн Монгол улсад хэрэгжиж буй уул уурхайн томоохон төслүүдийн танилцуулга илтгэлүүд тавигдах ажээ. Монгол талаас банк, санхүү, бизнесийн байгууллагын төлөөллүүд чуулганд оролцож байгаа юм. 

Э.Од