Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Оюутнууд эрдэм шинжилгээний бүтээлээрээ өрсөлдөв

ШУТИС-ийн Уул уурхайн  инженерийн  сургуулийн оюутнуудын дунд “Уул уурхай-хөгжлийн тулах цэг”  эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал болж байна.  Монголын Уул уурхайн Үндэсний ассоциаци, Уул уурхайн инженерийн  сургууль, Ашигт малтмалын газар хамтран уг хурлыг  найм дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд МУУҮА-ийн Ерөнхийлөгч Д.Дамба нээлээ.

Тэрбээр зөвхөн бакалварын зэрэгтэй төгсөх оюутнуудын дунд уг хурлыг зохион байгуулж буйг онцлоод, 23 оюутан өөрсдийн эрдэм шинжилгээний бүтээлээ танилцуулж байна гэв.

Илтгэгчдийг шүүгчид нэгээс гуравдугаар байраар шалгаруулж мөнгөн шагнал болон батламж гардуулах ажээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд МУУҮА-ын Ерөнхийлөгч Д.Дамба, Баяжуулагчдын холбооны тэргүүн асан  Г.Шархүү, Уул уурхайн хүрээлэнгийн захирал Б.Жаргалсайхан нарын хүмүүс ажиллаж байгаа юм.