Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Професи” эрчим хүчний үнээ тохиролцов

“Професи” компанийн хувьцаа одоогийн байдлаар Торонтогийн хөрөнгийн бирж дээр 20 гаруй хувийн өсөлттэйгээр худалдаалагдаж байна.

Учир нь “Професи” компани Монголын Засгийн газартай 25 жилийн хугацаатай эрчим хүчний үнийн гэрээ байгуулжээ. Тус компани Монголын Эрчим хүчний яамны Ажлын хэсэгтэй Чандгана станцын эрчим хүчний нийлүүлэлтийн үнийн нөхцөлийг харилцан тохиролцсон талаар өнгөрсөн баасан гаригт зарласан юм. Эрчим хүчний тарифын гэрээний нөхцөлд цахилгаан станц ажиллаж эхэлсэн эхний жилийн үнэ болон дараагийн 24 жилийн хугацааны дундаж үнэ багтжээ. “Професи” компани өнгөрсөн хоёрдугаар сард Эрчим хүчний яаманд өргөн барьсан саналд тусгасан үнэ нь хоёр талын харилцан тохиролцож байгуулсан энэхүү гэрээний үнэтэй адил болохыг тэмдэглэсэн байна. Уг ажлын хэсэгт салбарын яамнаас гадна Эрчим хүчний зохицуулах газар, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компани болон бусад хувийн хэвшлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 11 мэргэжилтэн ажиллажээ.

“Професи” компани Хэнтий аймагт 2016-2017 онд 600 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг ашиглалтад оруулахаар ажиллаж буй билээ. Уг станцын дэргэдэх Чандгана тал нүүрсний уурхайгаас жилдээ 3.5 сая тонн нүүрс станц руу нийлүүлэх юм байна.

 

Б.Төгс