Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Green Mongolia чуулга уулзалт болно

“Фронтиер” компаниас жил бүр зохион байгуулдаг Invest Mongolia хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт энэ жил долоо дахь удаагаа болно. Есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд болох уг арга хэмжээ энэ жил Green Mongolia, Invest Mongolia гэсэн хоёр хэсгээс бүрдэх юм байна.

Green Mongolia нь есдүгээр сарын хоёрны өдөр болох бөгөөд “Дэлхийн ногоон өсөлтийн хандлага, Монголын боломж”, “Ногоон технологийг хэрхэн нэвтрүүлэх”, “Усны хомсдол, хог хаягдлын менежмент”, “Ногоон өсөлтийг санхүүжүүлэх, боломж, сорилтууд” зэрэг үндсэн сэдвээр болох  аж.

Invest Mongolia хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт нь есдүгээр сарын 3-4-нд болох бөгөөд “Засгийн газрын бодлогын шинэчлэл”, “Дэлхийн эрдэс бүтээгдэхүүний зах зээлийн төлөв”, “Монголын макро эдийн засаг”, “Оюутолгой, Тавантолгой төслийн явц”, “Эрдсийн бус салбарт хөрөнгө босгох боломж” зэрэг өргөн хүрээнд зохион байгуулагдах юм байна.

С.Болд