Дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлэгч “BHP Billiton” компани нүүрсний олборлох үйл ажиллагаагаа цаашид өргөжүүлэхгүйгээс гадна тухай бүтээгдэхүүний эрэлт, үнэ ханш олон улсын зах зээл дээр буурч буйн улмаас нүүрсний бизнесийнхээ тодорхой хувийг худалдах боломжийг судлаж үзэхээ мэдэгдсэн байна. Тус компани нь энэ оноос нүүрсний үйл ажиллагаандаа зарцуулах хөрөнгө оруулалтаа багасгаж эхлээд байгаа бөгөөд шинэ төслүүд төлөвлөөгүй аж. “BHP Billiton” нь Австралийн Норвич парк, Григория гэсэн нүүрсний хоёр том уурхайгаа хаагаад байгаа юм. Мөн АНУ дахь нүүрсний уурхайнуудаа худалдахаар төлөвлөж байна. Тус компани нь нүүрсний бизнесээс гадна Австрали дахь хийн “East Browse ба West Browse” төсөлд эзэмших хувьцаагаа “PetroChina International Investment Pty” компанид 1,63 тэрбум ам.доллараар худалдаад байгаа юм.
Э.Од