Татварын Ерөнхий газраас зарим аж ахуйн нэгжийг татвараа яаралтай төлөхийг анхааруулжээ. Нэр бүхий есөн компани татварын өртэй байгаа бөгөөд ихэнх нь уул уурхайн компани байгаа юм. Тэр дундаа нүүрс, төмрийн хүдрийн томоохон экспортлогч компаниуд байгаа нь анхаарал татаж байна. Коксжих нүүрсний томоохон экспортлогч МАК компани 20 гаруй тэрбум төгрөгийн өртэйгээр “тэргүүлжээ”. Түүний араас төмрийн хүдрийн хамгийн том экспортлогч хоёр компани бичигдсэн нь “Болд төмөр Ерөө гол”, “Алтайн хүдэр”, мөн алтны томоохон олборлогч “Олон-Овоотгоулд” компани бичигдсэн байна.
Татвар төлөгчийн нэр Татварын өрийн дүн /мянган төгрөгөөр/
1. Монголын алт ХХК 20613731.6
2. Алтайн хүдэр ХХК 15642246.4
3. Олон-Овоотгоулд ХХК 9797773.7
4. Болд төмөр ерөө гол ХХК 3741590.2
5. Эм Жи Эйч ХХК 2994115.7
6. Цемент шохой ХК 1517960.0
7. Зоос банк 1428853.1
8. Жаст групп ХХК 993810.7
9. Боршоонбуянт ХХК 868666.7
С.Болд